2020/01/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,746.22₮
B30
УЛААНБААТАР
-14°
|
-21°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-23°
19:00
S31
-17°
20:00
S29
-17°
21:00
S29
-17°
22:00
S26
-17°
23:00
S26
-17°
00:00
S26
-17°
01:00
S26
-17°
02:00
S26
-17°
03:00
S29
-17°
04:00
S29
-17°
05:00
S29
-17°
06:00
S29
-17°

Австралид шатаж буй ойн түймэр Сидней хотод ойртжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 6
iKon.MN

Австралийн Нью Соут Уэльс мужийн нутагт 150 орчим ойн түймэр шатаж байгаа. Өнөөдөр хүчтэй салхитай байснаас тус мужийн төв Сидней хот дахин өтгөн утаанд автсан байна.

Арваннэгдүгээр сард анх эхэлсэн түймэрт өнөөдрийг хүртэл дөрвөн хүн амиа алдаж, 680 гаруй айлын орон гэр шатаад байгаа юм.

Эдгээрээс найман хэсэг түймэр зүүн эрэг рүү улам тэлж, таван сая оршин суугчтай Сидней хотод ойртоод байгаа нь хамгийн их санаа зовоож байгааг Нью Соут Уэльс мужийн гал сөнөөх албаны дарга Шэйн Фицсимонс өнөөдөр сэтгүүлчдэд ярьжээ.

Ойн түймэр Австрали улсад түгээмэл гардаг. Гэхдээ энэ жилийн түймэр хэвийн үеийнхээс эрт буюу дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагасын зуны улирал эхлэхээс өмнө шатаж эхэлсэн байна. Үүнд агаар Цельсийн 40 хэм хүртэл байнга халж, хуурайшилт, ган болсон нь нөлөөлжээ.

Австралийн түүхэнд хамгийн их хөнөөлтэй ойн түймэр 2009 оны хоёрдугаар сард Викториа мужид гарахад 173 хүн амь үрэгдэж, 414 хүн түлэгдэж, мянга мянган орон гэр сүйдэж байв.

 

Эх сурвалж: Reuters

 

x