Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүнд нэр дэвшигч сэтгэцийн хувьд эрүүл байх заалтыг Сонгуулийн хуульд оруулжээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

14:02 2019/12/06

https://www.facebook.com/iKonNews/videos/597449234128502/

УИХ-ын гишүүн М.Билэгт: Нэр дэвшигчдийн 20 хүртэл хувь нь эмэгтэйчүүд байна гэж заасан байна. 30-аас доошгүй хувьд нь эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэх ёстой гэж болож байна. Яагаад гэвэл Монгол Улсын хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа. 

13:44 2019/12/06

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Сонгуулийн сурталчилгаа нь мөнгөний хүчин зүйлийг өдөөсөн харагдаж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн сурталчилгааны хугацаа жишээ нь телевиз 60 минут гэж байгаа. Үүний 15 минут буюу 26-ыг нь нэг нэр дэвшигч эзэлж болно гэсэн байна. Гэтэл энэ дээр цаг хугацааны нөхцөл байдал үүсч байна. Тооцоод үзэхээр нэр дэвшигчдийн тал нь Үндэсний телевизээр гарах боломжгүй юм билээ. Үүнийг яаж зохицуулж байна вэ. 

Мөн сурталчилгааны сонин, плакат маш үрэлгэн зардал бий болгодог. Нэгдсэн байдлаар зохицуулж, хэвлэмэл материалыг цөөлөх нь зүйтэй. Нэг тойрогт 500 саяас багагүй зардал гарахаар байгаа. Дээр нь ухуулагч, туслахын зардал нэмэгдэнэ. 

Түүнчлэн нэр дэвшигч сэтгэцийн эмгэггүй байна гэдгийг ямар байгууллага хэзээ тогтоох юм бэ. Энэ их чухал шүү.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Манай улс маш өндөр өртөгтэй сонугууль явуулдаг юм билээ. Энэ хуулиар зардал багасгах тал дэр анхаарсан. 

Сэтгэцийн эмгэггүй байх гэдэг шаардлага Засгийн газраас өгсөн санал  дотор байсан.

СЕХ-ны дэд дарга Ц.Болдсайхан: Сэтгэцийн эмгэгтэй холбоотой асуудал Засгийн газраас ирүүлсэн 10 санал дунд байсан. Ямар газраас тодорхойлолт авах хэрэгтэйг судалсан. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс энэ тодорхойлолтыг авах юм билээ. 

13:34 2019/12/06

Заавал нийтээр нь иргэний үнэмлэхээ бүгдийг нь соль гэж шаардахгүй

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж санал гаргав. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:  Тогтолцооны асуудал дээр иргэд УИХ-ын гишүүнийг шууд сонгоно гэж Үндсэн хуульд оруулсан. 50+26 гэдэг зарчмыг пропорциональ тогтолцоо гэдэг шүүмжлэл яваад байна. Энэ бол мажоритар тогтолцоо. Мажоритар бөгөөд намын жагсаалт нээлттэй. Сонгогч өөрийн хүссэн хүнээ сонгох боломжийг нь нээж өгч байна. 

Мөн 26 хүн улс даяар нэр дэвшиж байхад яагаад зөвхөн ганцыг сонгож байгаа юм бэ эдэг асуулт байгаа. Өмнөх сонгуулиудаас харахад жижиг тойрогт 5-15 хүн нэр дэвшдэг. Жижиг тойргоос нэг л хүнийг сонгодог. Яг энэ аргачиллаар явна. 

УБЕГ-ын дарга Б.Баасандорж: Өмнөх Сонгуулийн тухай хуульд иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 60 хоногийн өмнө зосгооно гэж заасан. Гэхдээ энэ асуудлыг хэн хариуцах нь тодорхойгүй байгаа. Харин энэ өргөн мэдүүлсэн хуульд энэ асуудлыг нарийн зохицуулсан. 
Өөрөөр хэлбэл, сонгууль болохоос 60 хоногийн өмнө шилжилт хөдөлгөөнийг зогсоож, сонгуулийн дараагийн өдөр сэргээнэ. Үүнийн Улсын бүртгэл хариуцсан эрх бүхий албан тушаалтан шийднэ гэж заасан

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: Тооцоо хийж үзэхэд 26 мандаттай нэг тойрогт ойролцоогоор  900 грауй нэр дэвшигч саналын хуудас дээр бичигдэнэ гэж тооцсон. Стандарт саналын хуудас дээр нэргсийг нь зоож үзэхэд дөрвөн саналын хуудас болж байсан. 900 гаруй хүнээс 26-г тэмдэглэнэ гэвэл цаг хугацаа болоод, техникийн боломжгүй. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Та худлаа яриад байна. Нэг тойрог нэг мандаттай бол нэг хүнийг сонгоно, нэг тойрог хоёр мандаттай бол хоёр хүнийг сонгоно,  нэг тойрогт 26 мандаттай бол 26 хүнийг сонгоно шүү дээ.  

Мөн шилжилт хөдөлгөөнийг тойрог тогтсон өдрөөс хойш зогсоох хэрэгтэй. Өмнөх сонгууль шиг заваан юм хийхгүй шүү та нар. 

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: 900 гаруй хүнээс 26-ыг сонгох цаг хугацааны хувьд нэг өдөрт багтахгүй. Техникийн хувьд боломжгүй. Нэгээс илүү хүнийг сонгох боломжгүй гэж манай мэргэжилтнүүд хэлсэн. 

УБЕГ-ын дарга Б.Баасандорж: Улсын бүртгэлийн багц хууль 2018 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн хэрэгжилтийн хүрээнд иргэний үнэмлэхний загварыг шинэчлэн батлуулна. Монгол Улсад  2.5 сая иргэн иргэний үнэмлэхтэй гэсэн судалгаа бий. Одоогийн иргэний үнэмлэхэнд 12 орон бүхий чип байдаг. Энэ чип нь тухайн иргэний бүх мэдээллийг агуулж байдаг. Заавал нийтээр нь иргэний үнэмлэхээ бүгдийг нь соль гэж шаардахгүй. Хугацаа нь дуусаад иргэний үнэмлэхээ солиулахаар нь шинэ иргэний үнэмлэх олгоод явна. 18, 25 нас хүрээд иргэний үнэмлэх шинээр авахад нь шинэ үнэмлэх олгоно гэсэн үг.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: Нам эвслээс нэр дэвшигч, бие даан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг ижил болгосон.  