Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: “Тавантолгой” ХК-аас хэдэн мянган тонн нүүрс алга болсон талаар мэдээлэл хийнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2019 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар чуулгын байранд

09:00 цагт Зам тээврийн осол гарсан үед иргэн бүр гэмтэж бэртсэн хүний амь насыг аврах, яаралтай тусламж үзүүлэх, анхан тусламжийн мэдлэг, чадварыг эзэмшүүлэх сургалт эхэлнэ.

 “Ялалт плаза”-д

09:00 цагт “Аялал жуулчлалын судалгаа -2019” эрдэм шинжилгээний хурал болно. 

МҮЭСТО-нд

10:00 цагт "Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн" болно.

“Туушин” зочид буудалд

10:00 цагт “Хүний эрхийн боловсролыг зорилтот бүлэг хүргэх буюу малчдын өөртөө туслах бүлгээр дамжуулж малчдыг чадалжуулах нь” төсөл нээлтээ хийнэ.

“Новотел” зочид буудалд 

10:00 цагт “ХОРЕКА” зочлох үйлчилгээний салбарын форум болно.

НЗДТГ-т

10:00 цагт Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана.

МҮЭХ-нд

11:00 цагт “Тавантолгой” ХК-аас олон зуун мянган тонн нүүрс алга болсон болон бусад мэдээллүүдтэй холбоотойгоор тус байгууллага их хэмжээний алдагдал хүлээж энэ нь уурхайчдын цалин хөлс, амьжиргаанд нь сөргөөр нөлөөлж буй асуудлаар МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоон дарга Х.Буянжаргал, "Таван толгой ХК"-ийн ҮЭ-ийн хорооны дарга Д.Махгал болон бусад гишүүд мэдээлэл хийнэ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд

11:00 цагт Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан болно.

"Монгол Ньюс” мэдээллийн төвд

11:00 цагт Азийн сан, Сант-марал сан хамтран явуулсан “Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг тогтоох судалгаа”-ны 2019 оны үр дүнг танилцуулна.

 “Үндэсний мэдээллийн төв”-д 

11:30 цагт “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас хуулийн байгууллагууд залилангийн гэмт хэрэгтэй тэмцэж чадахгүй байгаа талаар мэдээлнэ.

Гадаадын хөрөнгө оруулагчдын бүртгэлийн Нэг цэгийн үйлчилгээний төвд

12:00 цагт “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн систем хөгжүүлэх төсөл”-ийн хаалтын хэлэлцүүлэг болно.

 ГХЯ-нд 

15:00 цагт "Өмнөд Америкийн улс орнууд: Харилцаа, Хамтын ажиллагаа, Тэргүүн туршлага" номын нээлт болно.