Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британийн ерөнхий сайд Хуавэйг хориглох тухай ярьсныхаа дараа Хуавэйн гар утсаар сэлфидэв

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон өөрийн улсын 5G технологийн шилжилтэд Хятадын Хуавэй компанийн тоног төхөөрөмжийг ашиглахыг хориглох тухай саяхан хэвлэлд ярьж байв.

Тэрээр энэ мэдэгдлээс нэг өдрийн дараа Британийн ITV сувгийн өглөөний хөтөлбөрт оролцохдоо хөтлөгч нартай нь сэлфиджээ.

Гэтэл ерөнхий сайд Хуавэй компанийн P20 Pro загварын ухаалаг гар утсыг барьсан байгаа нь телевизийн камерны дуранд өртсөн байна.

Лхагва гарагт тэрээр NATO-гийн дээд хэмжээний чуулганд оролцож байхдаа өөрийн холбоотон АНУ-ын зөвлөсний дагуу үндэсний аюулгүй байдлыг хангах үүднээс Хуавэй компанийн 5G технологийг ашиглахгүй байх бодолтой байгаагаа ярьжээ.

Одоогоор АНУ-ын холбоотнууд үндэсний 5G сүлжээндээ Хятадын компанийн тоног төхөөрөмжийг ашиглах эсэх тал дээр хуваагдаад байгаа. Британи улс энэ талаар эцсийн шийдвэрээ зарлаагүй байгаа юм. Сүүлийн байдлаар Австрали, Шинэ Зеланд хоёр АНУ-ын зөвлөмжийн дагуу Хуавэйг хориглох шийдвэрээ эцэслэн гаргааад байна.

 

Эх сурвалж: Bloomberg