Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

"75 хятад иргэний паспорт дээр “хасав” тэмдэглэгээ хийж, оршин суух үнэмлэхийг нь хураан авлаа"

А.Намуун, iKon.mn
2019 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Эрээн-Улаанбаатар чиглэлийн онгоцоор хятад иргэдийн олон тооны паспорт болон Монголд түр оршин суух үнэмлэх авч ирснийг Гаалийн ерөнхий газраас илрүүлээд байгаа билээ.

БНХАУ-ын иргэдийн олон тооны гадаад паспорт болон оршин суух үнэмлэхийг хилээр нэвтрүүлсэн асуудлын талаар Гадаадын иргэн, харьяатын газраас тодруулахад "Эдгээр иргэдийн паспорт бичиг баримтыг шалгаж үзэхэд “Таван толгой шин” ХХК-ийн шугамаар Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын зөвшөөрлийн дагуу манай байгууллагаас “HG “буюу хөдөлмөр эрхлэхээр 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэд байна. 

Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэд бүрмөсөн нутаг буцах, оршин суух зөвшөөрлийн хугацаанд буцаж ирэхгүй тохиолдолд хасалт хийлгэх үүрэгтэй байдаг.  Үүний дагуу эдгээр иргэд нь Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацаанд буцаж орж ирэхгүй учраас дээрх хууль, журмын дагуу паспорт дээр “хасав” тэмдэглэгээ хийлгэж, оршин суух үнэмлэхийг нь хураалгахаар “Таван толгой шин” ХХК-ийн ажилтан бичиг баримтуудыг оруулж ирсэн байна.

Өнөөдөр тэмдэглэгээг хийж, түр үнэмлэхүүдийг хураан авлаа" гэсэн тайлбарыг өглөө.

Эдгээр баримт бичгийн тоог дурдвал 75 хятад иргэний гадаад паспорт болон Монголд түр оршин суух 75 үнэмлэх байжээ.