Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Валютын хадгаламж эзэмшигчид төгрөгийнхөөс 5 хувиар бага орлого олжээ

Г.Мөрөн, iKon.mn
2019 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Иргэд, аж ахуйн нэгжүүд мөнгөн хөрөнгөө өсгөхийн тулд төгрөгөөр эсвэл гадаад валютаар хадгаламж нээдэг бөгөөд ирээдүйд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш суларсан тохиолдолд гадаад валютаар хадгаламж хийсэн нь ашигтай гэж үзэн өндөр эрсдэлтэй шийдвэр гаргадаг.

Арилжааны банкуудын санал болгож буй хадгаламжийг хүүг харвал төгрөг болон ам.долларын нэг жилийн хугацаатай хадгаламж 8 орчим хувийн зөрүүтэй байна. Үүнээс үзвэл валютаар хадгаламж нээж буй иргэд хадгаламж эзэмших хугацаандаа төгрөгийн ханшийн сулралт хадгаламжийн хүүний зөрүүнээс өндөр байна хэмээн мөрийцөж байгаатай ижил юм.

Тэгвэл 1 жилийн өмнө төгрөгийн болон ам.долларын хадгаламж нээсэн хүмүүсийн хүртэх өгөөжийг харьцуулж үзье.

 

Аль нэг банкны төгрөгийн болон ам.долларын хүү, одоогийн болон жилийн өмнөх төгрөгийн ам.доллартай харьцах ханшийг ашиглан хялбар тооцоолол хийн зурагт үзүүллээ.

Уг тооцооллоос үзвэл 20 сая төгрөгийн хадгаламжийг 1 жилийн өмнө хийсэн бол уг хөрөнгө өнөөдөр 22.5 сая төгрөг болж өсөх байсан бол 20 сая төгрөгтэй тэнцүү буюу 7,578 ам.долларын хадгаламж өнөөдөр 7,896 мянган ам.доллар болж өсөх бөгөөд үүнийг өнөөгийн ханшаар хөрвүүлвэл 21.5 сая төгрөг болж байна. Үүнээс үзвэл ам.доллараар хадгаламж хийснээр 20 сая төгрөг тутамд жил 1 сая төгрөгөөр бага өгөөж олохоор байна.