2020/01/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,746.22₮
B30
УЛААНБААТАР
-11°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-20°
14:00
S26
-10°
15:00
S26
-9°
16:00
S26
-9°
17:00
S26
-9°
18:00
S26
-11°
19:00
S26
-13°
20:00
S29
-14°
21:00
S29
-14°
22:00
S29
-15°
23:00
S29
-15°
00:00
S29
-16°
01:00
S29
-17°

УДШ-ийн шүүгчийн томилгоог 17 гишүүн хэлэлцэж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 12 сарын 5
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы ээлжит хуралдааны ирц бүрдэхгүй байсаар товлосон цагаасаа нэг цаг 20 минутын дараа эхлэв. 

УИХ-ын дарга Г.Занданшатарыг хэлэлцэх асуудлын дараалал танилцуулсны дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүү үг хэлэв. Тэрбээр “Өнөөдрийн хуралдаанд гишүүдийн ирц дутуу байна. 50-иас дээш хувийн ирцтэйгээр хуралдаан эхлэнэ гэж тооцвол дор хаяж 38 гишүүн танхимд байх ёстой. Гэтэл яг одоо 17 гишүүн байна. Ирц 50 хувьдаа ч хүрэхгүй байна шүү дээ. Иймд УИХ-ын дарга та гишүүдээ танхимд оруулж ир, эсвэл хэлэлцэх асуудлаа хойшлуул” гэсэн юм. 

УИХ-ын даргын танилцуулснаар УИХ-ын гадаад томилолтоор 4, Засгийн газрын гадаад томилолтоор 14, орон нутгийн томилолттой 7 гишүүн байгаа аж. Мөн Олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад хоёр гишүүн оролцох чөлөөтэй байгааг хэлсэн. Албан ёсны томилолт, чөлөөтэй нийт 27 болон чуулганы хуралдаанд сууж буй 17 гишүүнээс бусад 32 нь хуралдаа оролцоогүй байна

Яг одоогоор Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн танилцуулгыг УИХ-аар хэлэлцэж байна. Тус орон тоонд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, дэд профессор Б.Амарбаясгаланг томилуулахаар ШЕЗ-өөс нэр дэвшүүлсэн билээ. ШЕЗ-өөс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхийлөгч батламжилдаг хуультай. Өөрөөр хэлбэл, шүүгчийн орон тоонд нэр дэвшигчийг Ерөнхийлөгч УИХ-д танилцуулж, батламжилах юм. 

x