Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Эстони болон Монгол Улсын цахим хөгжлийн харьцуулалт

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 12 сарын 4
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Төрийн үйлчилгээний хүнд суртлыг арилгахыг хүсдэггүй хүн гэж үгүй. 

Тэр ч утгаараа Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг эхлүүлэн ажиллаж байгаа билээ.

Тэгвэл цахим хөгжлөөр тэргүүлэгч Эстони улсын туршлагаас хуваалцах зорилготойгоор Монгол Улсын Засгийн газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон холбогдох байгууллагууд хамтран “Дижитал Монгол Улс” форумыг өнөөдөр зохион байгууллаа.  

1991 онд ЗХУ-ын нөлөөнөөс гарсан 1.3 сая хүн амтай Эстони улс өнөөдөр Цахим хөгжлөөрөө Европын холбоог тэргүүлж байгаа нь гайхалтай.

Эстони улс иргэдийг бичиг баримт хөөцөлдөх ажлаас бүрэн салгаж чадсан

 
Гэрэл зургийг MPA.mn

“Эстони улсад хүнд суртал гэж байдаггүй. Гэрлэх болон үл хөдлөхөөс бусад бүх үйлчилгээг цахимаар авдаг тул төрийн албан хаагчдыг харж, олон бичиг баримт цуглуулах шаардлагагүй байдаг. Иргэний бүх мэдээлэл нэгдсэн мэдээллийн санд байдаг бөгөөд төрийн бүх байгууллага түүнийг авч ашигладаг. Ингэснээр иргэдийг бичиг баримт хөөцөлдөх ажлаас бүрэн салгаж чадсан” хэмээн Бүгд Найрамдах Эстони улсын “И-засаглалын академийн” хэвлэл мэдээллийн албаны дарга Ану Ветра Еллат форумын үеэр онцолсон. 

Эстони улсын иргэд гэрээсээ төрийн бүх үйлчилгээг авдаг

 
Гэрэл зургийг MPA.mn

Форумын үеэр “И-засаглалын академийн” дэд захирал Ханнес Асток Эстони улс хэрхэн e-Estonia буюу Цахим хөгжлөөр тэргүүлэгч улс болсон талаарх туршлагаасаа хуваалцсан илтгэлээс онцлон, Монгол Улсын цахим хөгжлийн өнөөгийн нөхцөл байдалтай харьцуулан тоймлон хүргэе.

ЭСТОНИ УЛС

МОНГОЛ УЛС

 Цахим хөгжлөөр Европын холбоог тэргүүлдэг.

“Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс эрхлэн гаргадаг "Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайлан"-д дэлхийн 63 улсыг 51 үзүүлэлтээр тодорхойлоход Монгол Улс сүүлээсээ хоёрдугаар байрт буюу 62-т эрэмбэлэгдсэн.

 

 Өргөн уудам нутагт таран суусан нь Цахим хөгжлөөр Европд түрүүлж алхсан шалтгаан. Тэд интернэтийн ачаар гэрээсээ төрийн бүх үйлчилгээг авдаг.

  • 1997 онд e-Estonia хөтөлбөр эхэлсэн
  • 2001 онд Нэгдсэн систем
  • 2002онд Дижитал ID,
  • 2005 онд Цахим сонгууль,
  • 2008 онд Цахим Эрүүл мэнд,
  • 2014 онд Цахим иргэншил хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлээд байна.

 

Монгол Улсад 2019 оны нэгдүгээр сарын байдлаар фэйсбүүк идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2.2 сая байна. 

Үүнээс гар утсаараа нийгмийн сүлжээд  холбогддог  хэрэглэгчид 2.1 сая байгаа нь интернетийн хэрэглээ өндөр байгаагийн илрэл юм.

 

 

Иргэний бүх мэдээлэл нэгдсэн санд байдаг. Ингэснээр төрийн бүх байгууллага түүнийг нь авч ашигладаг бөгөөд иргэдийг бичиг баримттай хөөцөлдөх ажлаас бүрэн салгаж чаджээ.  

Төрийн агентлагууд тус тусдаа мэдээллийн сантай болсон хэдий ч Нэгдсэн системд шилжээгүй учир иргэдэд чирэгдэл учруулдаг байдал хэвээр байна.

Цахим засаглалыг хөгжүүлэхэд:
1. Бодлого, стратеги
2. Дэд бүтэц, технологи
3. Иргэдийг цахим хэрэглээнд сургах гэсэн гурван зүйлийг бодолцох хэрэгтэй.

Улаанбаатар хотын захиргаа нэг веб сайт хийхэд 2.6 тэрбум төгрөг төсөвлөснийг НИТХ дахь цөөнхийн бүлэг шүүмжилсэн. Зөвхөн цахим хуудсанд 2.6 тэрбум төгрөг зарцуулснаас ТҮЦ машин 100-г аваад тараан байршуулах нь иргэдэд тустай, бодитой дижиталд шилжиж буй үйл явц болно гэж шүүмжилсэн гэдгийг МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн.

Энэ нь цахим засаглалыг хөгжүүлэх бодлого нь тодорхой бус байгаагийн илрэл юм.

 

 

  • 2000 онд бүх төрлийн татварыг цахимаар зохицуулсан.  

 

Манай Улс жолоочийн татварын үйлчилгээг тодорхой хэмжээнд цахимжуулсан. Гэхдээ 400, 000 жолоочоос 24,000 нь л цахимаар татвараа төлсөн байна.

 

Технологийг хуулийн хүрээнд тодорхойлох нь чухал. Эстони улсад хуулийг батлахад дор хаяж нэг жил шаарддаг.

 

Цахим засаглалын хуулийг тусгайлан гаргаж өгсөн.

 

Электрон сувгуудаар үйлчилгээг хүргэнэ гэж тодорхойлсон. /гар утас, компьютер, таблет г.м/

Гар утаснаас төрийн үйлчилгээг авахад хүндрэлтэй. 

Дата баазын актад хэрхэн датаг бүртгэх, ямар төрлийн датаг санд хуримтлуулах вэ, датаг хэн ашиглах боломжтойг тодорхой зааж өгсөн.

 

Нууцлалтай баримт бичгээс бусад бүх баримт бичгүүд ил тод, нээлттэй байх ёстой гэх зарчмыг 2001 онд хуулинд зааж өгсөн. Өнөөдрийн байдлаар энэ нь тогтсон стандарт болжээ.

2013 онд Засгийн газрын ээлжит хуралдаанаар мэдээллийн ил тод байдлыг хангах нийтлэг журмыг баталсан байдаг. Одоогоор бүх дата хангалттай ил тод болоогүй.

Хувийн мэдээллийг хамгаалах актыг 1996 онд баталсан.

Иргэдийн хурууны хээний мэдээллийн сан нь төрийн өмчид албан ёсоор тооцогдож, гуравдагч этгээдээс хамгаалагдсан байх ёстой. Хурууны хээний мэдээллийг бидний зөвшөөрөлгүйгээр төрийн байгууллагаас хувийн хэвшилд хараа хяналтгүйгээр ашиглуулж байгаа нь өөрөө хууль бус гэж хуульч Б.Пүрэвсүрэн хэлж байсан удаатай. 

Бизнесийн компанийн платформ хэрэглэхэд хялбар байдаг шиг төрийн үйлчилгээний платформууд мөн тийм байх хэрэгтэй гэдэг зарчмын дагуу ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, төрийн үйлчилгээг энгийн, хялбар болгох нь тус улсын тэргүүн зорилгын нэг аж.