Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

LEAD MONGOLIA: “Ядуурал ажилгүйдэл”-ийн төслийн багийнхан #АнгийнГадаа кампанит ажлыг эхлүүллээ

Г.Мөрөн, iKon.mn
2019 оны 12 сарын 4
iKon.MN
https://www.facebook.com/MILC.TugeemelKhugjil/videos/741033789698605/

Та дээрх видеоны дууг сонсож чадав уу? Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс дээрх видеог үзэхдээ мэдэрсэн таны мэдрэмжийг өдөр бүр мэдэрдэг гээд боддоо.

Хөгжлийн бэрхшээл гэдэг зүйл биднээс хол зүйл биш юм. Би өнөөдөр зүгээр юм чинь энэ надад хамаагүй тэр нэг хэсэг хүмүүсийн л асуудал хэмээн эрүүл хүмүүс боддог, хүлээн авдаг. Гэтэл энэ зүйл биднээс 1-хэн алхмыг цаана оршдог, хэнд ч хэзээ ч тохиолдож болох зүйл юм.

Өнөөдөр Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд зохих анхаарал халамж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ авч үе тэнгийнхний хамтаар сургуульд суралцаж чадахгүй байсаар. Тэд өглөө эртлэн босож сургууль руугаа яарахын оронд гэртээ гуниглан өнжиж, үе тэнгийнхнээсээ хоцорч, ангийн гадаа үлдсээр байна. Бүр маш олуулаа.

Сурах, хөгжих хүсэл тэмүүллийг нь "хөгжлийн бэрхшээл", "суралцах чадваргүй" гэсэн тодорхойлолтоор нугачин дарж, ирээдүйг нь бүдэг бадагхан төсөөлөхүйц болгож байгаагаа бид ухамсарлан анхаарал хандуулах цаг болжээ.

Дээрхи видеог үзээд та сонсголын бэрхшээлтэй хүний мэдрэмжийг жоохон ч гэсэн авсан байх гэж итгэж байна. 

Өнөөдөр Монголд 103,630 орчим тусгай хэрэгцээт, хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдардгаас 11,453 нь 0-17 насны хүүхдүүд байна.

Энэ хүүхдүүдийн 40 хувь нь сургуульд сурч боловсрол эзэмшиж чадахгүй, #АнгийнГадаа орхигдож байгааг цаашид харж сууж, ирээдүйгээ үл тоомсорлохгүй байхад уриалж World Learning TББ-аас хэрэгжүүлждэг “LEADMongolia” хөтөлбөрийн “Ядуурал ажилгүйдэл”-ийн төслийн багийнхан #АнгийнГадаа кампанит ажлыг эхлүүлж байна. 

Ингээд өмнөх видео дээр залуус юу өгүүлснийг харин одоо сонсоё. 

https://www.facebook.com/MILC.TugeemelKhugjil/videos/453934745541895/