Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын даргын туслах захидлаар ирсэн бодист хордсон уу?

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын даргад хаягласан захидлыг нээсэн туслах нь хордсон, уг явдлыг ТЕГ шалгаж байгаа гэх мэдээлэл өнөөдөр сошиалд тарав. 

Энэ талаар УИХ-ын даргын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх З.Төмөртөөмөөгөөс тодруулахад “Надад энэ талаар нарийн мэдээлэл алга. Болсон явдлыг мэргэжлийн байгууллагууд шалгаж байгаа. Өчигдөр орой болсон явдал. Энэ талаар ярих боломжгүй байна” гэсэн хариулт өгсөн юм. 

Харин өөр эх сурвалжийн хэлснээр УИХ-ын дарга Г.Занданшатарт хаягласан захидлыг туслах нь задлах үеэр нь бие нь эвгүйрхсэн байна. Ингээд Төрийн ордны хамгаалалтын ажилтныг дуудаж, захидалд сэжигтэй зүйл байж болзошгүй талаар хэлжээ. Үүнийг нь Төрийн ордны хамгаалалтын ажилтан тагнуулын байгууллагад мэдэгдсэнээр уг захидлыг хаанаас ирүүлсэн, дотор нь ямар нэгэн зүйл байсан эсэхийг шалгасан байна. 

Захидлыг задалсан УИХ-ын даргын туслахын биеийн байдал хэвийн, ажлаа хийж байгаа аж.