2020/07/05
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,826.14₮
B30
УЛААНБААТАР
25°
|
14°
B30
УЛААНБААТАР
26°
|
14°
B30
УЛААНБААТАР
30°
|
16°
15:00
S30
24°
16:00
S30
24°
17:00
S30
24°
18:00
S30
23°
19:00
S30
21°
20:00
S30
19°
21:00
S29
17°
22:00
S29
15°
23:00
S29
14°
00:00
S31
13°
01:00
S31
13°
02:00
S31
12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/03 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цаг агаарын 4 хоногийн урьдчилсан төлөв

А.Намуун, iKon.mn
2019 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Өнөө маргаашдаа зүүн аймгуудын нутгаар хүйтэн, явган шуургатай байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ. 

Улаанбаатар хот: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

Баруун аймгуудын нутгаар: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 15-20 градус, Монгол-Aлтай, Хангайн уулархаг нутаг, Их нууруудын хотгороор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч явган шуурга шуурна. Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. 

Отрын нутаг Хэрлэнбаян-Улаан орчмоор: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна. 

Говийн аймгуудын нутгаар: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 8-13 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн, өдөртөө нутгийн баруун хэсгээр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, зүүн хэсгээр 4-9 градус хүйтэн байна.

Энэ сарын 5-9-нийг хүртэлх цаг цаг агаарын урьдчилсан төлөв:

5, 7-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар, 6-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас, 8-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 8-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 

x