Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ онд санхүүгийн залилангийн улмаас учирсан хохирлын хэмжээ 13 тэрбум төгрөгт хүрчээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монголбанк, Цагдаагийн Ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран иргэд, олон нийтэд чиглэсэн санхүүгийн залилан, луйвраас сэрэмжлүүлэх зорилго бүхий “Ятгах тусам нягтал” аяныг эхлүүллээ.

Аяны хүрээнд олон нийтэд хандан санхүүгийн залилан, луйвраас урьдчилан сэргийлэх чиглэлийн мэдээ, мэдээллийг хүргэх юм.

Иргэдийн эрх зүйн болон санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зөв сонгох талаар мэдлэг, ойлголтыг өгснөөр залилангийн гэмт хэргийг буруулах, улмаар санхүүгийн хэрэглэгчийг хамгаалахад аяны зорилго оршино.

Сүүлийн үед санхүүгийн залилан, луйврын шинжтэй гэмт хэргийн улмаас иргэд, байгууллагад учирсан хохирлын хэмжээ тогтмол өсөж ирлээ.

Тухайлбал, 2016 онд 2 тэрбум орчим төгрөгт хүрч байсан бол 2017 онд 6.4 тэрбум, 2018 онд 9.9 тэрбум төгрөгт хүрч өссөн бөгөөд 2019 он гарсаар энэ тоо 13 тэрбум төгрөгт хүрч, жил ирэх тутам нэмэгдсээр байгаа юм.

Иймд аяныг хамтран хэрэгжүүлэгч байгууллагуудын зүгээс болзошгүй залилан, луйвраас өөрсдийгөө болон бусдыг хамгаалж, урьдчилан сэргийлэхийг уриалж байна.

 

Эх сурвалж: Монголбанк