Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Шинээр томилогдсон гурван даргын хөрөнгө, орлого

Г.Мөрөн, iKon.mn
2019 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Үндсэн хуулийн цэцийн дарга  нар томилогдоод хэдхэн хонож буй. Дотроосоо томилогдсон шинэхэн дарга нарын хөрөнгө орлогын мэдүүлгүүдийг танилцуулж байна.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нь тус банкны Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бол СЗХ-ны дарга Д.Баярсайхан мөн л тус байгууллагын дэд даргын албан тушаал хашиж байсан юм. 

Харин Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат өмнө нь хоёр ч удаа цэцийн гишүүнээр томилогдож байжээ. 

Дээрх гурван даргыг шинээр томилох болсон шалтгааныг эргэн сануулбал, Монгол Улсыг ФАТФ-ын Саарал жагсаалтад оруулсан гэх хариуцлагыг хүлээж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нар үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан билээ. 

Харин Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-руу онгоцоор зорчиж явахдаа үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэрэгт холбогдсоны улмаас албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан юм.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн ХОМ /2018/: /Томилогдсон огноогоор дараалав/

 

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханы ХОМ /2018/

 

Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбатын ХОМ /2018/: