Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

Сарны гадарга дээр унасан Энэтхэгийн станцын сэгийг NASA илрүүлжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Сарны тойрог замд ажиллаж байгаа NASA-гийн хиймэл дагуул Энэтхэгийн судалгааны станц унаж осолдсон байршлыг анх олсон юм.

Есдүгээр сард Энэтхэг улс нь АНУ, Орос, Хятадын дараа саран дээр элч төлөөлөгчөө буулгасан дэлхийн дөрөв дэх үндэстэн болохоор Викрам нэртэй станцаа хөөргөж байв.

Гэвч Викрам станц сарны гадарга дээр 2.1 км-ийн өндөрт байхдаа төвөөсөө холбоо тасран унаж сүйрсэн юм.

NASA-гийн LRO (Lunar Reconnaissance Orbiter) хиймэл дагуул осол болсон газрын зургийг буулгаж авсныхаа дараа станцын үлдэгдлийг олох ажилд олон нийтээс тусламж хүссэн байна.

Ингээд Энэтхэгийн иргэн Шанмуга Субраманян станцын үлдэгдлийн эхний хэсгийг осол болсон газраас 750 орчим метрийн зайд байгааг олоод NASA-д мэдэгджээ.

Энэ мэтчилэн хайж олсоор Викрам станц хэдэн километр үргэлжилсэн талбайд хорь гаруй хэсэг болон бутарсныг илрүүлж дууссан байна.

 

Эх сурвалж: AFP