Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

ХасБанк Монгол Улсын шилдэг банкаар дахин тодорлоо

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 12 сарын 3
Сурталчилгаа
 

Банк Санхүүгийн салбарын Оскар гэгддэг The Banker сэтгүүлийн оны шилдэг банкуудыг тодруулах ёслолын ажиллагаа 11-р сарын 29-ний өдөр Лондон хотноо 20 дахь удаагаа зохион байгуулагдаж, 2019 оны шилдэгүүдээ нэрлэснээс “Монгол Улсын шилдэг банк”-аар ХасБанк 4 дэх удаагаа шалгарлаа.

The Banker сэтгүүл нь улс орнуудын шилдэг банкуудыг 120 орны 1000 гаруй нэр дэвшигчээс тодруулахдаа санхүүгийн үзүүлэлт, шинэ технологи нэвтрүүлж, зардлыг бууруулснаар үйл ажиллагаагаа өргөтгөж, улс орныхоо санхүүгийн салбарт шинэ стандарт тогтоосон байдал зэргийг харгалзан үздэг бөгөөд ХасБанкны хувьд 2018-2019 онд мэдээллийн технологийн дэд бүтцээ сайжруулахад томоохон хөрөнгө оруулалт хийж, цахим бүтээгдэхүүнийхээ чанар хүртээмжийг нэмэгдүүлэн, улмаар дижилтал шилжилтийн үйл явцад дорвитой алхам хийсэн хэмээн үнэлэгдсэн юм.

 

Тухайлбал, АТМ-ийнхээ тоог 2 дахин нэмэгдүүлж, 355-д хүргэсний зэрэгцээ интернэт, мобайл банкны үйлчилгээнүүдээ шинэчилж, хадгаламж барьцаалсан зээлийг 8-хан секундэд авдаг боллоо. Мөн худалдан авалтынхаа үнийн дүнгийн 1%-ийг Candy хэлбэрээр буцаан авдаг Candy төлбөрийн картыг Мобиком корпорацитай хамтран нэвтрүүллээ. Түүнчлэн зайнаас уншдаг технологитой NFC картуудыг гаргаснаар нийт карт эзэмшигчдийн 30% нь тус технологи бүхий картыг эзэмшиж байна.

Ташрамд дурдахад, ХасБанк 2017 оноос эхлэн АТМ-ээс авах бүх үйлчилгээ болон интернэт банкаар ХасБанкны данс хооронд хийх гүйлгээний  шимтгэлүүдийг тэглэсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 1.1 тэрбум төгрөгийн шимтгэлийг харилцагчдадаа хэмнэж өгчээ.

XacБанк 2018 онд олон улсын шилдэг мэдээллийн технологиудын нэг болох Oracle ExaData төхөөрөмжийг мэдээллийн технологийн дэд бүтэц болон мэдээллийн баазад амжилттай нэвтрүүллээ. Ингэснээр гүйлгээний хурд 2 дахин нэмэгдэж, найдвартай, тасралтгүй ажиллагаа улам сайжирсны дээр гадны 3-дагч системүүдтэй холбогдож ажиллах чадамж нэмэгдсэн. Мөн бодлогын хувьд ч технологид суурилсан санхүүгийн үйлчилгээ үзүүлэх бизнесүүдийг дэмжихэд нээлттэй болсноор 360 finance, MobiFinance, NEG wallet app, Social POS зэрэг финтекүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж, үйлчилгээний хүртээмжийг эрс тэлэн, үр дүнд нь харилцагч, хэрэглэгчид хожиж байна.

Бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажиллаж буй харилцагч та бүхэнд талархал илэрхийлье.

Амьдралд – ашид хамтдаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.