Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хамгийн олон амьтныг нэг дор нядалж бурханд тахил өргөдөг баяр өнөөдөр Балбад эхэлж байна

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Шүүхийн шийдвэр, амьтан хамгаалагчдын уриалгыг үл хэрэгсэн хамгийн олон амьтныг нэг дор нядалж, өргөл барьц болгодог баяр өнөөдөр Балбад эхэлж байна.

Өөрөөр хэлбэл Хинду шашны бурханд амьтны амиар тахил өргөдөг энэ баяр нь дэлхий дээр болдог хамгийн том цуст нядалгаа юм.

Нядалгаа таван жил тутамд Энэтхэгийн хилийн ойролцоох Баряарпур тосгонд болдог.

Хамгийн сүүлд 2014 онд хоёр өдөр үргэлжилсэн Гадхимай бурханд зориулсан баярын үеэр ямаа, тахиа, үхэр, харх зэрэг нийт 200,000 амьтныг нядалж байжээ.

 

Амьтнаар тахил өргөвөл тухайн мөргөлчний хүсэл биелдэг гэж үздэг тул Энэтхэгээс олон мянган сүсэгтэн Баряарпурыг зорьж ирдэг байна.

Энэ үеэр Энэтхэг-Балбын хилийн ойролцоо амьтан зардаг наймаачид олноор цуглардаг бөгөөд тэд гол нийлүүлэлтийг гүйцэтгэдэг ажээ.

 

2015 онд Балба улсын дээд шүүх олон зууны түүхтэй уламжлалт баярыг хориглох эрхийг засгийн газартаа өгсөн ч хэрэгжүүлж чадахгүй байгаа.

Үүнд засгийн газрын албан тушаалтнуудын хувийн сүсэг бишрэл нөлөөлж байгаа гэж амьтны эрхийг хамгаалагчид үзэж байна.

Олон зууны өмнө Баряарпур тосгоны ойролцоо шоронд хоригдож байсан хүний зүүдэнд Хинду шашны Гадхимай дарь эх ирээд өөрт нь зориулж сүм барьж өгөхийг хүссэн гэх домог бий. Хоригдлыг сэрэхэд гав дөнгө нь тайлагдсан байсан бөгөөд тэрээр шоронгоос оргосныхоо дараа Гадхимайд зориулан сүм барьж, талархсан сэтгэлээ илэрхийлж анх удаа амьтнаар тахил өргөсөн гэдэг.

 

Эх сурвалж: AFP