Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн сурагчид энэ сарын 23-наас эхлэн 21 хоног амарна

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 12 сарын 3
iKon.MN

2019-2020 оны хичээлийн жилийн бүтцийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны наймдугаар сарын 1-ний өдрийн А/490 тоот тушаалаар батлан гаргасан байдаг.

Тушаалын дагуу нийслэлийн болон орон нутгийн сурагчдын 2019-2020 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын амралт арванхоёрдугаар сарын 23-наас эхлэх юм.

БСШУСЯ-наас тодруулснаар,

  • Нийслэлийн сургуулийн суралцагчид арванхоёрдугаар сарын 23-наас эхлэн нэгдүгээр сарын 10-ныг дуустал 3 долоо хоног амарна /томуу, томуу төст өвчний дэгдэлт, тархалт, өвөлжилтийн байдлаас хамааран тус улирлын амралт дээр 3 дугаар улирлын нэг долоо хоногийн амралтыг шилжүүлэн нэмж амарч болно/
 
Орон нутгийн сурагчид
  • Аймаг, сум, тосгон, багийн сургуулийн суралцагчид арванхоёрдугаар сарын 30-наас эхлэн нэгдүгээр сарын 10-ныг дуустал хоёр долоо хоног тус тус амарна" гэв. 
 

Мөн Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний дэгдэлт, тархалттай холбоотойгоор сурагчдын амралтыг сунгах эсэх талаар одоогоор мэдээлэл өгөөгүй гэдгийг хэллээ.