Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын армийн тэнгисийн болон агаарын хөлгүүдийг Хонг Конгт нэвтрүүлэхийг Хятадын засгийн газар хориглолоо

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын армийн тэнгисийн болон агаарын хөлгүүдийн Хонг Конгт нэвтрэх хүсэлтэд зөвшөөрөл олгохгүй болж байгаагаа Хятадын гадаад хэргийн яам өнөөдөр зарлалаа.

Үүнээс гадна Human Right Watch зэрэг АНУ-д төвтэй төрийн бус байгууллагууд Хонг Конгийн нутаг дэвсгэрт экстремизм, хүчирхийллийг дэмжсэн бодлого явуулж буй тул үйл ажиллагааг нь хориглож байгааг Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунянь өнөөдөр Бээжинд болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хонг Конгийн ардчилал, хүний эрхийг хамгаалах хуулийг баталсан бөгөөд хариуд нь Бээжингийн эрх баригчид ийм арга хэмжээнүүдийг авч байгаа юм байна.

Хонг Конгийн хэрэг явдалд оролцохоо зогсоохгүй бол үндэсний аюулгүй байдлаа хамгаалах үүднээс Бээжингийн зүгээс АНУ-ын эсрэг бусад арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг Хуа Чунянь мэдэгджээ.

 

Эх сурвалж: Reuters