2019/12/08
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,721.72₮
B30
УЛААНБААТАР
-7°
|
-17°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-18°
23:00
S31
-14°
00:00
S31
-15°
01:00
S31
-15°
02:00
S31
-16°
03:00
S31
-16°
04:00
S31
-16°
05:00
S29
-16°
06:00
S29
-17°
07:00
S29
-17°
08:00
S29
-16°
09:00
S30
-16°
10:00
S30
-14°

Манлайлагчдын манлайлал ИНСУР

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 12 сарын 2
Сурталчилгаа

Өнгөрсөн амралтын өдрүүдэд старт ап, бүтээлч салбарыхны хувьд олон чухал үйл явдал өрнөсөн “халуухан”  өдрүүд болж өнгөрлөө. Шинэ үеийн залуусын сэтгэлгээний хувьсгал, амьдралын эрч хүч, урам зориг, идэвх санаачлага амрах завгүй халуухан байна. 

Манлайлагч залуусын цугларал “Unplug 2019” арга хэмжээнд,  илүү сайхан маргаашийн төлөө өөрийгөө цэнэглэхээр 800 гаруй залуус цугласан бол, 

Ард санхүүгийн нэгдлээс зохион байгуулсан “Хөрөнгө оруулагч үндэстэн 2020” чуулганд 1000 орчим залуус чуулжээ. Монголын ирээдүй амрах сөхөөгүй бужигнаж байна!

Тэгвэл тус хоёр арга хэмжээнд олны анхаарлыг татаж, онцгойрсон нэг ижил үйл явдал байсан нь ИНСУР байлаа.

Тэд Unplug-аас оны ШИЛДЭГ АПП шагнал хүртсэн бол,

"Хөрөнгө оруулагч үндэстэн" чуулганы үеэр хамгийн шилдэг финтек бизнесс буюу ШИЛДЭГ СТАРТ АП компаниар шалгарсан юм.

 
 

Арга хэмжээнүүдийн үеэр ИНСУР-ыг онцолж байсан эрхмүүд ч нэлээдгүй байлаа. 

Монгол HD телевизийн дэд захирал Г.Бат-Эрдэнэ "undeniable байх" буюу үгүйсгэх аргагүй бай гэж залуучуудад зөвлөхдөө, Insur app-ийг "undeniable бизнес санаа" хэмээн жишээ татсан бол,

BSP компанийн гүйцэтгэх захирал Г.Баярхүү "Цахим соёлын довтолгоо" хэлэлцүүлгийн үеэр “Хэдэн тэрбумаар тоологдох бонус оноонуудыг цуглуулж Монголчуудын эрүүл мэндийг хамгаалъя гэдэг бол өнөөдөр энд шагнал авсан ИНСУР -н залуучуудаас л гарах шилдэг санаа. Залуучууд бид бизнес эрхлэхдээ үүнтэй адил нийгэмд ашиг тусаа өгөх, нийгмийн тодорхой асуудлыг шийдэх тийм үйл хэрэг хийх хэрэгтэй" гэж хэлсэн юм.

 

Багагүй эрсдэл дунд амьдарч буй Монгол иргэн нэг бүр өөрийн эрүүл мэндээ хялбараар даатгуулах боломжтой болсон төдийгүй даатгалын төлбөрөө сар бүр хуваан төлөх, цахим мөнгө бонус оноо зэргийг даатгуулахдаа ашиглах боломжтой болсон зэргээр ИНСУР үнэхээр ШИЛДГИЙН ШИЛДЭГ ШИЙДЭЛ болж ярианы сэдэв болж байна. 

Үүсгэн байгуулагч нар болон, Инсур-ын залуу хамт олонд эдгээр шагналууд  нь “Илүү сайн ажиллах урам зориг, илүү их хичээх хүслийг төрүүлж байна. Баярлалаа”  хэмээн өөрсдийн цахим хуудсааар бичжээ.

 

Нэгнээ дэмжиж урам өгч чаддаг, амжилт баярыг нь хуваалцаж чаддаг шинэ үеийн залуусын соёл энэ салбарт нэгэнтээ бий болжээ. Инсур бол даатгуулахыг хялбар болгосон гар утасны аппликейшн төдийгүй Монгол залуусын ур чадвар, ухаан мэдлэг, хамтын хүч, өөрчлөлт шинэчлэлийг агуулсан үнэ цэнтэй төсөл юм. 

Та ч бас ИНСУР-т нэгдэж эрүүл мэнд болон, шинэ үеээ хамгаалах үйлсэд гар бие оролцоорой. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x