Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хөгжлийн бэрхшээлтэй 500 иргэнд тусламж үзүүллээ

Б.Уянга, IKON.MN
2019 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн Ардчилсан намаас тус дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан өдөрлөгийг Улаанбаатар чуулгын байранд өнөөдөр зохион байгууллаа.

Тус өдөрлөгийн үеэр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс болон түүний дэргэдэх байгууллагуудын мэргэжилтнүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шаардлагатай мэдээ мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллав.

Өдөрлөгийн талаар Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дэд дарга Б.Ган-Очир “Бид Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд нийгэмд чиглэсэн хэд хэдэн үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. Уг үйл ажиллагааны нэг нь өнөөдрийн өдөрлөг юм. Сүхбаатар дүүргийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 3,000 гаруй иргэн бий. Тэднээс дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээс гаргасан судалгаанд үндэслэн 500 иргэнийг сонгон өнөөдөр хандив тусламж үзүүлж байна” гэлээ.