Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Автозам ашиглалтын хураамжаа Candy-гээрээ төлдөг боллоо

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 12 сарын 2
Сурталчилгаа

“Зам Тээврийн Хөгжлийн төв” ТӨҮГ нь Мобифинанс  ББСБ-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, автозам  ашиглалтын хураамжийг цахимжуулах, тэр дундаа цахим мөнгөөрөө төлөх боломжийг бүрдүүлэх ажлыг албан ёсоор эхлүүллээ.

Энэхүү гэрээний дагуу хийгдэх ажлын үр дүнд Мобифинанс ББСБ-аас хэрэглэгчдэд хүргэдэг Candy цахим мөнгөний үйлчилгээний хэрэглэгчид Улаанбаатар хот болон орон нутгийн авто зам ашиглалтын хураамжаа Candy-гээрээ төлөх боломжтой болох юм.

Өөрөөр хэлбэл та бэлэн мөнгөгүй эсвэл банкны картаа хаясан орхисон ямар ч нөхцөлд автозамын цэгүүдэд байршуулсан QR кодыг CandyPay апликейшнаараа уншуулаад л хураамжаа төлнө.

Дэлхий нийтээрээ цахим төлбөрийн системийг сонгож, бэлэн мөнгөний гүйлгээ хийх нь багассан одоо цагт түргэн шуурхай, хялбар төлбөрийн системийг хэрэглэгчдэд санал болгож байгаа нь таны цагийг хэмнэх, цаашлаад улс орон даяарх автозамын үйлчилгээнд дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, түүнийг бодитоор ашиглах цахим төлбөрийн системийг суулгах зэрэг маш том ахиц гарч байна. Талууд хамтын ажиллагааныхаа хүрээнд Монгол орон даяарх автозам ашиглалтын хураамж авах бүх цэгүүдэд QR код байршуулах бөгөөд уншигч та бүхэн цахим мөнгөөрөө цаг алдалгүй хураамжаа төлж, үйлчилгээгээ ухаалгаар хялбарчлаарай.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.