2019/12/08
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,721.72₮
B30
УЛААНБААТАР
-9°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-21°
00:00
S31
-15°
01:00
S31
-15°
02:00
S31
-16°
03:00
S31
-16°
04:00
S31
-16°
05:00
S29
-16°
06:00
S29
-17°
07:00
S29
-17°
08:00
S29
-16°
09:00
S30
-16°
10:00
S30
-14°
11:00
S26
-13°

Тэтгэврийн тогтолцооны шинэчлэл сэдвийг онцлон Хөрөнгө Оруулагч Үндэстэн 2020 чуулга уулзалт амжилттай зохион байгуулагдлаа

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 12 сарын 2
iKon.MN

Ард Санхүүгийн Нэгдлээс санаачлан зохион байгуулдаг хүсэл мөрөөдөлтэй хүн бүрийн хүлээлтийг үүсгэсэн Хөрөнгө Оруулагч Үндэстэн 2020 чуулга уулзалт  “Ирээдүйдээ эзэн байя” уриан дор өчигдөр болж өнгөрлөө.

Тус чуулга уулзалт энэ жил тав удаагаа зохион байгуулагдсан бөгөөд Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хурдасгах, ард түмнээрээ хөрөнгө оруулагч болж, хөрөнгийн зах зээлийн үр шимийг нийтээрээ бодитоор хүртдэг болох үндсэн зорилготой. Түүнчлэн улс оронд тулгамдаж буй асуудлыг сонгон хэлэлцсэнээрээ онцлогтой байв. 

 

Хөрөнгө Оруулагч Үндэстэн 2020 чуулга уулзалтыг нээж Ард санхүүгийн нэгдэл ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг “Бид хөдөлж байж баялгийг бий болгоно, хөдөлж байж хувь тавилангийнхаа эзэн нь болно. Энэ цагт ирээдүйдээ эзэн байхаар хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Энэ удаагийн уулзалтаар дамжуулан иргэдийнхээ ирээдүйн санхүүгийн эрх чөлөөнд хүрэх үйл явцыг нь хурдасгах тухайд төр засгийн удирдлагууд болон хувийн хэвшлийн манлайлагчидтай олон талаас нь санал бодлоо нээлттэй солилцох боломж олгосноороо ач холбогдолтой” хэмээн хэлсэн юм. 

Жил ирэх тусам өргөн цар хүрээг хамарч, цаг үеийн тулгамдаж буй чухал асуудлуудыг хөнддөг тус чуулга уулзалт энэ жил ч мөн адил олны анхаарлын төвд байсныг хэлэлцүүлгүүдийг сонсохоор зааланд цугласан болон зорин ирсэн хүмүүсийн уур амьсгалаас мэдрэгдсэн.

Хөрөнгө оруулагч үндэстэн 2020 чуулга уулзалтын эхний хэлэлцүүлэг “Тэтгэврийн тогтолцооны шинэчлэл-Бид оройтсон уу” сэдвийн хүрээнд өрнөсөн нь оролцогчдын анхаарлыг ихээр татсан юм.

Учир нь 2020 оноос эхлэн та бидний төлж буй нийгмийн даатгалын шимтгэл 2%-иар нэмэгдэнэ. Ажил олгогч талд 1%, ажилтан 1%-ийг нэмж тэтгэврийн даатгалаа төлнө.

Иймд уг хэлэлцүүлэгт оролцсон зочдын онцлох ишлэлүүдийг тоймлон хүргэж байна.  

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр
 
  • Нийгмийн даатгалын сан бүхэлдээ алдагдалтай байгаа бус ганцхан Тэтгэврийн даатгалын сан нь л алдагдалтай байгаа. Харин үлдсэн дөрвөн сан нь ашигтай байгаа. Энэ дөрвөн сангийн банкуудад хадгаламж хэлбэрээр байршиж буй мөнгөн  дүн 1.5 их наяд төгрөг байна.
  • Тэтгэврийн даатгалын сан алдагдалтай ажиллахад дараах зүйлүүд үндсэндээ нөлөөлсөн. Үүнд,
  1. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль хэрэгжсэнээр 600 гаруй мянган иргэн хамрагдсан. Эдгээр                      иргэд тэтгэврээ шинэчлэн тогтоох болон шимтгэлээ өөрчилсний хүрээнд 707 орчим тэрбумын алдагдал  хүлээгээд явж байна.
  2. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд 16,000 хүн цалингаа буруу мэдүүлж байсан тул шинэчилж мэдүүлье гэсний үндсэн                  дээр тэтгэврийнхээ хэмжээг өөрчилж тогтоолгосон нь нөлөөлсөн.  
  3. Тэтгэврийн шимтгэлийн хувь хэмжээг буулгасан. /1995 онд 19 хувь байсныг 2007 онд батлагдсан хуулиар 14 хувь болгож буулгасан юм/

​Цаашид бид тэтгэврийн даатгалын сангаас хөрөнгө оруулалтууд хийхийг зогсоох ёстой гэх бодлогын чиглэл барьж, сүүлийн дөрвөн жилд хөрөнгө оруулалт хийхийг хориглоод явж байгаа.

Тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг зоригтой хийх нь цаашид хэрэгтэй. Ингэхдээ хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоо руу оръё гэж байгаа. Үүнтэй холбоотойгоор ХНХЯ-наас ажлын хэсэг гарч, Хувийн нэмэлт тэтгэврийн даатгалын тухай хуулийн төсөл хийгээд бэлэн болж байна.  

Хөдөлмөрийн үндэсний намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга
 
  • Хөгшчүүл элгээрээ газар хэвтэж байна. Өнөөдөр хоол, хувцас ямар үнэтэй байгаа билээ. Гэтэл дундаж тэтгэвэр 350, 000 төгрөг байгаа ба энэ мөнгөөр хүн сард яаж амьдрах вэ?
  • Монголчуудын 80 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээг авч байна.
  • Бидний аав, ээж цагтаа гайгүй амьдралтай байсан атлаа тэтгэвэрт гараад ядуураад буй шалтгаан нь тогтолцооноос шалтгаалсан.
  • Манай улсын тэтгэврийн тогтолцоо өвлүүлдэггүй нь асуудал болдог.
  • Ямар ч тогтолцооны дээр төр оршихоор хулгай хийгээд байна.
Дэлхийн банкны нийгмийн хамгааллын ахлах мэргэжилтэн Ч.Тунгалаг
 
  • Мэдээж хэрэг засаж, сайжруулах ёстой зүйл. Гэхдээ шууд сангаас алдагдал гарч байна, хулгай хийж байна гээд өөр тогтолцоо руу шилжинэ гэж ойлгуулж болохгүй.
  • Тэтгэврийн шинэчлэлийн асуудал бүх хүнд хамаатай. Шинэчлэл хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Харин ямар зорилгоор шинэчлэх гэж байгаа нь чухал.
  • Зөвхөн монголд ч биш дэлхийн бүх улсад насжилт уртсаж байгаа тул тэтгэврийн асуудал нь тулгамдаж буй асуудал болсон.
 
Ард Лайф ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Б.Гантулга
 
  • Монгол хүний сарын дундаж цалин 1'100'000 төгрөг байна. НДШ-д сар бүр 264'000 төгрөг төлдөг ба үүнээс 187'000 төгрөгийг Тэтгэврийн даатгалд төлдөг. Миний хийсэн тооцооллоор хүн сар бүр 187'000 төгрөг жилийн нийлмэл 13%-ийн өгөөжтэй хуримтлуулахад 30 жилийн дараа 827 сая төгрөгийн хуримтлалтай болох бөгөөд үргэлжлүүлээд сар бүр есөн сая төгрөгийн тэтгэврийг хүү хэлбэрээр аваад явах боломжтой. Харин нас барлаа гэж бодоход 827 сая төгрөгөө үр хүүхдүүддээ өвлүүлж үлдээх боломжтой. Өөрөөр хэлбэл хувийн тэтгэврийн сан яаралтай гарах шаардлагатай.
  • Тэтгэвэр гэдэг нь зүйл нь гэнэтийн зүйл биш. Тэтгэвэрт гарах өдөр, насаа хүн өөрөө мэдэж, нөгөө талд хуулиар зохицуулагдан төлөвлөгдөж байдаг зүйл тул даатгалын бүтээгдэхүүн биш. Иймд сан хэлбэрээр явах ёстой.
  • Даатгал нэртэй байснаар тэтгэвэр өвлөгдөхгүй болж, хүү тооцогдохгүй болох хуулийн хамгаалалтад орчихдог юм.  
  • Хувийн тэтгэврийн сан бий болгож тэтгэврийн даатгалын сангийн тогтолцоог шинэчлэх хэрэгтэй.
МХБ-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай
 
  • Монгол Улсад тэтгэврийн шинэчлэл зайлшгүй шаардлагатай. Учир нь шимтгэл нэртэй татвар болчихсон явж байна.
  • Олон улсын практикаас харахад эцсийн дүндээ хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг.  
  • Хувийн тэтгэврийн санг нэвтрүүлж, энэ нь хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр явах шаардлагатай. Хөрөнгө оруулалтын сан болсноор Монгол Улсад урт хугацааны хөрөнгө үүснэ.

 

Дээрх сэдвээс гадна Хөрөнгө Оруулагч Үндэстэн 2020 форумаар санхүүгийн салбарын хууль эрх зүйн орчны өөрчлөлт ба түүний нөлөөлөл, Финтек ба санхүүгийн салбарын түйвээлт, Блокчэйн технологи ба түүний бодит хэрэглээ, Улаанбаатар бизнесийн орчин, Бизнесийн орчинд төрийн болон мэргэжлийн холбоодын үүрэг оролцоо сэдвүүдээр хэлэлцүүлгүүд зохион байгуулагдаж,  салбартаа мэргэшсэн төлөөллүүд оролцон санал бодлоо солилцсон билээ. 

Мөн арга хэмжээний бас нэгэн онцлох зүйл нь Мeet the CEO буюу захирлуудтай уулзах цагийг гаргасан явдал байв.

Эдгээр нь цаг үед тулгамдаж буй олон асуудалд хариулт олох боломж байсныг уулзалтад оролцогчдын зүгээс хэлсэн. 

 

Чуулга уулзалтад оролцогч Ч.Ганаа “Арга хэмжээ их таалагдаж байна. Миний хувьд тэтгэврийн тогтолцоог шинэчлэх нь зүйтэй гэдэг дээр санал нийлж байна. Бид тэтгэвэр аваад дутагдах зүйлгүй амьдрах гэж л хөдөлмөрийн хөлснөөсөө өгч байгаа шүү дээ” гэв.

 

Чуулга уулзалтад оролцогч Б.Энхтулга “Арга хэмжээ үнэхээр өргөн цар хүрээтэй болж байна. Ялангуяа хэлэлцүүлгээс тэтгэврийн шинэчлэл нэн даруй хэрэгтэй гэдэг нь анзаарагдлаа. Гэхдээ иргэдийн хувьд шинэчлэлийг хүлээж авах сэтгэлзүйн бэлтгэл ямар байгааг нь судлах хэрэгтэй. Энэ талаар илүү олон мэдээллийг олон нийтэд хүргэж, дараагийн алхамуудаа эхлэх нь зөв байх. Ямартай ч арга хэмжээг зорьж ирээд харамсаагүй гэдгээ хэлмээр байна” гэж сэтгэгдлээ хуваалцлаа.  

 

Ийнхүү энэ удаагийн чуулга уулзалтад нийт 1,000 гаруй хүн оролцож, амжилттайгаар зохион байгуулагдлаа. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x