Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ираны тамирчинд Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын иргэншил олгожээ

Х.Алтанзагас, iKon.mn
2019 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг judoinside.com сайтаас авав.

Исламын Бүгд Найрамдах Иран Улсын тамирчин Моллаей Саеид Монгол Улсын иргэн болох хүсэлтээ Гадаадын иргэн харьяатын газарт ирүүлжээ.

Хуулийн дагуу уг хүсэлтийг Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлснээр Моллаей Саеидад Монгол Улсын иргэншил олгох Ерөнхийлөгчийн зарлиг 2019 оны 11 дүгээр сарын 20-нд гарсан байна. Ингэснээр тэрбээр Монгол Улсын иргэн болжээ. 

Моллаей Саеид хүсэлтдээ:

Монгол Улсын иргэн болох, жүдо бөхөөр Монгол Улсын нэр дээр барилдах чин эрмэлзэлтэй байгаагаа дурдсан байна.
 

Моллаей Саеид нь 1992 онд төрсөн, 2017 онд Будапештэд болсон жүдо бөхийн ДАШТ-ээс алт, хүрэл, 2015, 2016 онд Азийн наадмаас хүрэл, 2017 онд Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн тамирчин юм.



Харьяатын тухай хуульд "Гадаадын иргэн буюу харьяалалгүй хүн хууль тогтоомжид заасны дагуу Монгол Улсын харьяат болж болно", "Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг Монгол Улсын харьяат болгох асуудлаар шийдвэр гаргана" гэж заасны дагуу иргэншил олгожээ.

Ташрамд дурдахад, Манай улс Исламын Бүгд Найрамдах Иран Улстай 1971 онд диполмат харилцаа тогтоосон байдаг.