Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Цалингаа нэмсэн ч ажилтнуудын бүтээмж дээшлэхгүй байна уу?

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 12 сарын 2
Сурталчилгаа
Зураг зураг

Дэлхий даяар өсөн нэмэгдэж буй бүтээмжийн сорилттой тулгарч байгаа энэ үед хамгийн шилдэг боловсон хүчнийг татах, тэднийг үр бүтээлтэй ажлуулах нь бизнесийн байгууллагуудад тулгардаг хамгийн том эрсдэлүүдийн нэг болоод байна.

Компанийн удирдлагууд цалин нэмэх нь ажилтны бүтээмж, сэтгэл ханамжийг өсгөх гол хөшүүрэг болно гэж эндүүрдэг. Гэвч цалингийн нэмэгдэл ажилтны сэтгэл ханамжийг хэдэн өдрийн турш л өргөж чаддаг ба бүтэн жилийн турш ажилтны хувь оролцоо буюу engagement-ийг нэмэгдүүлэх эсвэл ажилтны мотивацыг өөрчлөх хүчин зүйл болж чаддаггүй.

Гэтэл ажил таслалт /absenteeism/, ажил дээрх ажилгүйдэл /presenteeism/, ажлын алдаа, ажлын стресс зэрэг олонхи асуудлын суурь шалтгаан нь эрүүл мэнд байгааг олон улсын судалгаанууд онцолж байна.

Хэрэв асуудал эрүүл мэнд юм бол цалинг 10%-иар нэмэх нь шийдэл байж чадах уу?

Австралийн Medibank-аас хийсэн судалгааны зарим нэг тоо баримтуудаас дурдвал:

  • Эрүүл ажилтан сард дунджаар 143 цаг ажилладаг бол эрүүл мэндийн асуудалтай ажилтнууд дунджаар 49 цаг ажилладаг байна. Өөрөөр хэлбэл эрүүл ажилтнууд өвчний чөлөө авдаг ажилтантай харьцуулахад 3 дахин өндөр бүтээмжтэй байна.
  • Эрүүл ажилтны нэг жилд авдаг өвчний чөлөөтэй өдрийн дундаж тоо 2 өдөр байдаг бол эрүүл мэндийн асуудалтай ажилтан жилд 18 өдрийг чөлөөтэй өнгөрүүлдэг.
  • Эрүүл ажилтны өөрийн бүтээмжийн үнэлгээ 8.5/10 байсан бол эрүүл мэндийн асуудалтай ажилтны бүтээмжийн талаарх өөрийн үнэлгээ нь 3.7/10 байсан байна.

Энэ судалгааны үр дүнгээс өнгөц харахад л эрүүл мэнд ажилтны бүтээмжид нөлөөлдөг чухал хүчин зүйл болох нь харагдаж байна.

Гэтэл өнөөгийн Монголын нөхцөл байдал ямар байгаа билээ? Дундаж Монгол хүн “өвдөх ч эрхгүй” ажиллаж байгаа нь үнэн. Авдаг цалин нь хоол, унд, бензин тос, байрны мөнгө, банкны лизингэд яг таг хуваарилагдсан. Эрүүл мэнддээ хуримтлал үүсгэж чаддаггүй ажилтан өвдсөн тохиолдолд санхүүгийн болон сэтгэл зүйн асар их дарамтанд ордог. Тэр хэмжээгээр ажлын бүтээмж буурч, компанийн үргүй зардал нэмэгдэнэ.

Жил бүр сая саяар төлдөг эрүүл мэндийн даатгалаараа ганц MRI шинжилгээ ч үнэгүй хийлгэж чадахгүй, хувийн эмнэлгийн хаалга татаж, халаасан дахь хэдийгээ сэгсэрч байна.

Тэгвэл энэ асуудлыг шийдэх шийдлийн нэг нь компаниудын зүгээс ажилтныхаа цалин урамшууллын схемд хувийн эрүүл мэндийн даатгалыг оруулах юм.

Компанийн хувьд ажилтнаа хувийн эрүүл мэндийн даатгалд хамруулснаар:

  • Ажилтан өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндтэй холбоотой санхүүгийн асуудалд санаа зоволгүйгээр сэтгэл амар байх нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлээд зогсохгүй, халамжлуулсан мэдрэмжтэй, сэтгэл ханамжтайгаар ажиллах боломжийг олгоно.
  • Байгууллага ажилчдын эрүүл мэндийн асуудлаас үүдэлтэй сул зогсолт, ажил таслалт, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой зардлуудыг бууруулах боломжтой болно.
  • Компанийн хувьд хөдөлмөрийн зах зээлд дээр бусдаас ялгарахуйц өрсөлдөөний давуу байдлыг олж авна.

Түүгээр ч зогсохгүй ажилтнуудаа эрүүл мэндийн даатгалд хамруулах нь компанийн хувьд цалинг 10%-иар нэмснээс 4 дахин хямд тусах боловч, ажилтанд ирэх үр ашиг, сэтгэл ханамж нь магадгүй 10 дахин илүү байна гэдэгт илтгэлтэй байна.

Тэгэхээр энэ бол компанид зардал биш харин ч хөрөнгө оруулалт юм. Харин хаагуур даатгуулах вэ гэсэн асуултын тань хариу Монголын хамгийн шилдэг эрүүл мэндийн даатгал “ЖАРГАЛАН” байх болно.

Салбартаа тэргүүлэгч Мандал Даатгал ХК-ийн “ЖАРГАЛАН” даатгалын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл энд дараарай.

Бүтээмж сайтай компани бол сэтгэл ханамжтай эрүүл ажилтан.