Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

40 гаруй зорчигчтой автобус гүүрнээс гол руу унасан осол ОХУ-д гарчээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Ням гарагт 40 гаруй зорчигчтой автобус гүүрэн дээрээс гол руу унаж, 19 хүн амиа алдсан осол ОХУ-ын Сибирьт гарчээ.

Сретенск хотоос Чита хүрэхээр явж байсан автобус Забайкальский мужийн нутаг дахь Куэнга голын гүүрэн дээгүүр гарах үед уг осол гарсан байна. Дугуй хагарснаас автобус замаасаа гарч голын мөс рүү унажээ.

Ослын улмаас нийт 19 хүн амиа алдаж, 21 хүн янз бүрийн түвшний гэмтэл авсан тухай Забайкальский мужийн захиргаа мэдээлсэн байна.

Түргэн тусламжийн хоёр нисдэг тэргийг ослын газарт илгээжээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг зөрчсөн байж болзошгүй тул ОХУ-ын мөрдөн байцаах хороо эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

ОХУ-д авто замын осол түгээмэл гардаг нь архины хэрэглээ, замын чанар, дүрмийн хэрэгжилт муу зэрэгтэй холбоотой гэгддэг.

Гэхдээ сүүлийн жилүүдэд зам тээврийн ослын тоо буурч, жилд дунджаар 20,000 орчим гардаг болсон байна.

 

Эх сурвалж: AFP