Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

“iLAW WORLD” үйлчилгээг Солонгос улсад танилцуулж, албан ёсны нээлтээ хийлээ

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 12 сарын 2
Сурталчилгаа
Зураг зураг

Мэдээлэл, технологийн тодотголтой 21-р зуунд та бидний авдаг уламжлалт ажил, үйлчилгээ болон бизнесийн салбарт “технологийн шийдэл” аль хэдийн нэвтэрч, салшгүй нэгэн хэсэг болсон нь дэлгүүрээс худалдан авалт хийх, банкны үйлчилгээ авах, мөнгөн зээл авах, захидал, албан бичиг илгээх, хүмүүс хоорондын харилцаа холбоо зэрэг нь бүхэлдээ цахим хэлбэрт шилжиж, эдгээр нь иргэдийн өдөр тутмын хэрэгцээ, шаардлага болсон байна.

iLAW платформ нь монголын хууль зүйн салбарт тэр тусмаа хуулийн технологийн салбарт ажиллаж буй хуульч, програм хөгжүүлэгч залуусын оюуны бүтээл бөгөөд хууль зүйн уламжлалт үйлчилгээг цахим хэлбэрт оруулан, хэрэглэгчийг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран, хүссэн үедээ, хүссэн газраасаа хэрэгцээт хууль зүйн үйлчилгээгээ мэргэжлийн хуульч, өмгөөлөгчөөс бага үнээр авах боломжийг олгосон юм. Тэдний нэвтэрүүлсэн үйлчилгээг дурьдвал

  • Хууль зүйн зөвлөгөө мэдээллийг үнэ төлбөргүй олгох
  • Хуульч, өмгөөлөгчтэй чатлан үнэ төлбөргүй зөвлөгөө, тусламжыг авах
  • Гэрээ, баримт бичгийг цахимаар шууд хэрэглэх, авах
  • Хуульчтай шууд видео дуудлага хийх
  • Хууль зүйн баримт бичгийг өөртөө зориулан захиалах
  • Хууль зүйн баримт бичгийг худалдаалах                                            

iLAW платформын үйлчилгээг 2019 оны 9 дүгээр сараас нийтэд санал болгож эхэлсэнээс хойш 24,000 орчим хэрэглэгчдэд дээрхи үндсэн 6 үйлчилгээг амжилттай хүргэж ажилласаар байна.

 

Монголдоо анхлан хууль зүйн үйлчилгээг иргэдэд цахим хэлбэрээр, цогцоор нь санал болгодог iLAW платформ нь үйлчилгээнийхээ цар хүрээг тэлж, iLAW WORLD үйлчилгээний KOREA цоо шинэ үйлчилгээг БНСУ-д ажиллаж, амьдарч буй нийт Монголчууддаа танилцуулж, албан ёсны нээлтээ хийлээ.

2019 оны 12 дугаар сарын 01-нд БНСУ-ын Сөүл хотод танилцуулагдсан iLAW WORLD KOREA үйлчилгээ нь iLAW платформоос үзүүлж буй үндсэн 6 үйлчилгээн дээр суурилсан, БНСУ дахь Монголчуудад нийтлэг тулгардаг хуулийн асуудлыг дээр дурдсан хялбар арга, хямд зардлаар Солонгос, Монгол хуульч, өмгөөлөгч, орчуулагч, нотариатч оролцуулан цогцоор нь шийдвэрлэх  багц үйлчилгээ юм.

Мөн энэхүү нээлтийн үйл ажиллагааны үеэр иргэн бусдаар төлөөлүүлж ажил, үйлчилгээгээ гүйцэтгүүлэх боломжийг олгосон 7 дахь цэс буюу “ТӨЛӨӨЛӨЛ”-ийн үйлчилгээг танилцууллаа.

 

Хэрэв та болон таны эргэн тойрон дахь хүмүүст

  • Визний асуудал тулгарсан,
  • Ажил хийсэн цалингаа авч чадахгүй,
  • Үйлдвэрлэлийн осол, даатгалын үйлчилгээтэй холбоотой нөхөн төлбөрийн асуудлаа шийдвэрлэж чадахгүй,
  • Гэмт хэрэгт холбогдсон,
  • Монгол улсын болон БНСУ-ын иргэнтэй гэр бүл болох, салах, овог нэр өөрчлөх эсхүл эд хөрөнгийн маргаан үүссэн,
  • Монгол улсад заавал очих шаардлагагүйгээр гэр бүл, эд хөрөнгө, орон байр, зээлийн төлбөртэй холбоотой асуудлаа шийдвэрлэх шаардлага тулгарсан,
  • Бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт татах шаардлагатай болсон бол эдгээрийг болон бусад асуудлыг “iLAW WORLD KOREA” үйлчилгээг ашиглан шийдвэрлэх боломжтой!

Нээлтийн арга хэмжээний үеэр БНСУ дахь Монгол улсын ЭСЯам болон БНСУ-ын хуулийн фирмийн төлөөлөгч, өмгөөлөгч нар иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгч 1,000 орчим Монголчууд ирж, бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцан, шинэ хэрэглэгчээр бүртгүүлэв.

 

? Эрх зүйн ухаалаг үйлчилгээг иргэн бүрт хүргэнэ ?‍⚖️

? Android утсанд татах http://bit.ly/35eI1Nc
? iPhone утсанд татах https://apple.co/2MpUSDp

▪Facebook: https://www.facebook.com/ilawMN
▪Instagram: https://www.instagram.com/ilaw_mn
▪Twitter: https://twitter.com/ilaw_mn

Фото

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.