2020/05/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,803.58₮
B30
УЛААНБААТАР
21°
|
B30
УЛААНБААТАР
26°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
11°
14:00
S32
20°
15:00
S32
21°
16:00
S32
21°
17:00
S30
21°
18:00
S32
20°
19:00
S32
19°
20:00
S32
17°
21:00
S31
15°
22:00
S29
12°
23:00
S31
10°
00:00
S29
01:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/30 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Хөнгөлөлттэй эмийн үнийн дээд хязгаарыг тогтооход ямар нэг бизнесийн байгууллагын нөлөө ороогүй"

Г.Мөрөн, iKon.mn
2019 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг

Ирэх сарын сарын 1-нээс хэрэгжих Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 12 тоот тогтоолоор батлагдсан Хөнгөлөлттэй эмийн шинэ жагсаалд орсон 170 гаруй эмийг эмийн сангууд худалдах боломжгүй талаар Эм хангамжийн холбооноос өчигдөр мэдээлэл хийсэн юм.

Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд "Өнөөдөр Эмийн сангуудын төлөөллөөс хийсэн Эрүүл мэндийн даатгалаас санхүүжих хөнгөлөлттэй эмийн жагсаалт шинэчлэгдсэнтэй холбогдуулан хийсэн хэвлэлийн бага хурлын дагуу Эрүүл Даатгалын Ерөнхий Газраас дараах мэдэгдлийг олон нийтэд хүргэж байна.

Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь иргэдэд хүргэх эмийн хүртээмжийг дээшлүүлэх, санхүүгийн эрсдлийг багасгах зорилгоор эмийн үнийн хөнгөлөлтийн төсвийг жилээс жилд нэмэгдүүлж ирсэн.

Гэтэл эм ханган нийлүүлэх байгууллагууд эмийн үнийг өөрсдөө тогтоож үнээ хэт их нэмж байгаагийн улмаас иргэдийн эмнээс үүдэлтэй санхүүгийн эрсдэл буурахгүй байна.

Эрүүл Мэндийн даатгалаас олгож байгаа эмийн хөнгөлөлт нь Эм ханган нийлүүлэгч байгууллагуудын санхүүжилтыг нэмэгдүүлэх зорилготой биш харин иргэдэд тогтвортой үнэтэй, чанартай эмээр хангах зорилготой юм. Иймд манай байгууллага хөнгөлөлттэй олгох эмийн үнийн дээд жишгийг тогтоосон нь ард иргэдийн эм худалдан авахдаа зарцуулж байгаа мөнгийг хэмнэх зорилготой юм.

Энэ нь өнөөг хүртэл эмийн үнээ өөрсдийн дураар тогтоож байсан эмийн сангуудын бухимдлыг төрүүлжээ. Эмийн үнийн дээд жишгийг тогтоохдоо ямар нэгэн бизнесийн байгууллагын нөлөө ороогүй бөгөөд эмийн гаалийн мэдүүлэгт үнэлгээ хийж, ижил аргачлалаар зохих ашгийг тооцон, хэт өндөр үнээр борлогдож байгаа эмийн үнийн дээд хязгаарыг буулгасан болно.

Эмийн үнийн дээд хязгаар нь зөвхөн даатгалаас хөнгөлөлт авч байгаа эмэнд л үйлчлэх бөгөөд бид эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудын эмээ зарах эрхэд халдаагүй болно.

Өнөөдөр манай иргэд бүс нутгийн бусад оронтой харьцуулахад 3-5 дахин өндөр үнэтэй эм хэрэглэж байгаа нь бодит үнэн билээ. 

Цаашид ч иргэдээ өвдсөний улмаас эм худалдан авахдаа санхүүгийн дарамтад орохгүй байх талаар бүхий л арга хэмжээг авах бөгөөд энэ асуудлыг хуулиар зохицуулах болно. ЭМДЕГ иргэдийн эрх ашгийг ямагт эрхэмлэж тэргүүн эгнээнд тавих болно" гэсэн байна.

 

Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар

 

 




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x