Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Лондоны гүүрэн дээр гарсан террорист халдлагын үеэр хоёр хүн хутгалуулж амиа алджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагийн үдээс хойш Британийн нийслэл дэх Лондоны гүүрэн дээр хутгаар зэвсэглэсэн этгээд иргэд рүү довтолжээ.

Тэрээр хоёр хүний амийг хөнөөж, гурван хүнийг шархдуулсан байна. Гүүрэн дээр явсан иргэд халдлагыг хүч хэрэглэн зогсоосны дараа цагдаа нар ирж, сэжигтнийг буудан хөнөөжээ.

Сэжигтэн нь биедээ хуурамч тэсрэх бөмбөгтэй бүс зүүсэн байсан гэнэ.

 

Тэрээр өмнө нь терроризмийн гэмт хэрэгт холбогдож шийтгүүлсэн, бүртгэлтэй этгээд байсныг цагдаагийн газраас тогтоожээ.

Зарим хэвлэлүүд түүнийг саяхан шоронгоос суллагдсан этгээд болохыг олж мэдээлсэн байна.

Британийн ерөнхий сайд Борис Жонсон, Лондон хотын дарга Садик Хан нар террорист халдлагыг таслан зогсоосон иргэд болон цагдаагийн албан хаагчдад баяр хүргэж, баатарлаг гавьяаг нь сайшаажээ.

“Миний бодлоор тэд бол манай улс орны шилдэг иргэд. Эх орныхоо нэрийн өмнөөс тэдэнд би баяр хүргэмээр байна. Бид хэзээ ч энэ мэтийн халдлагаас болж хуваагдахгүй, ухрахгүй. Британийн үнэт зүйлс үргэлж ялах болно” гэж Борис Жонсон мэдэгдсэн байна.

Тэрээр халдлагын дараа сонгуулийн кампанит ажлаа түр зогсоожээ.

 

Эх сурвалж: BBC