Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

БАЙР СУУРЬ: Монгол Улсын валютын нөөцийн хүрэлцээ болон эдийн засгийн гадаад эрсдэл

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Монголбанкнаас санаачилсан “Гадаад валютын нөөц” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр Гадаад валютын нөөцийн хүрэлцээ болон эдийн засгийн гадаад эрсдэл хэлэлцүүлэгт оролцсон зочдын байр суурийг хүргэж байна. 

Эдийн засагч Н.Энхбаяр

 
гэрэл зургийг MPA.mn
  • Валютын нөөцийг нэмэгдүүлэхэд экспортын асуудал богино хугацаандаа тус дэмээ өгөхөд учир дутагдалтай. Харин богино хугацаандаа импорт талдаа ажиллах нь илүү боломжтой.
  • Импортын тал дээр худалдааны бодлогын арга хэрэгсэл талаас хандах нь ховор байдаг. УИХ-аас гарч байгаа бодлого, шийдэл нь импорт дээр хөнгөлөлт, чөлөөлөлт ихэвчлэн гарч байгаа. Өөрөөр хэлбэл, бодлого талаасаа авч үзвэл экспорт буурах нөхцөл тодорхой байгаа тохиолдолд импортоо удирдах боломж бидэнд бий. Тухайлбал, манай импортын нэлээд хэсэг нь машин, тоног төхөөрөмж байгаа нь том боломж юм. 
  • Бүх өрөө заавал нэг дор төлөх гэж хичээх шаардлага байхгүй. Өрийн хэмжээнд анхаарахаасаа илүү улсынхаа дунд болон урт хугацааны эдийн засгийн төлөв байдалд анхаарлаа хандуулах ёстой.  
  • Олон улсын санхүүгийн байгууллагуудын анхааруулж байгаа зүйл нь эдийн засаг сайн байгаа үедээ өр төлөлтөө эрт хийгээрэй л гэж байгаа хэрэг

Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон

 
гэрэл зургийг MPA.mn
  • Өр ч гэсэн тухайн улсын валютын нөөцөд хэрэгтэй. Өрийг дахин санхүүжүүлэхэд макро эдийн засаг, мөнгөний бодлого, гадаад валютын нөөцийн зэрэг томоохон асуудлууд тулгардаг.
  • Өнөөдөр банк санхүүгийн байгууллагын эрсдэл, зээлийн эрсдлийг бууруулах зэрэг олон ажлыг хийж байна. Гэхдээ валютын нөөцийг нэмэгдүүлэх тал дээр бодлогоо давхар шигтгэж, хэрэгжүүлэхгүй бол хэтэрхий өрөөсгөл болоод байгаа харагдаж байна. Тухайлбал, экспортлогч биш  ААН-д ам.доллараар олгож байгаа зээлийн эрсдлийг 120 хувиар жигнэж байгаа. Гэтэл нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих Монголбанкны шинэ журмаар 150 хувь болж байгаа. Өөрөөр хэлбэл, нийлүүлэлт талаасаа банкуудын зүгээс ам.доллараар зээл олгох сонирхол маш бага болж эхэлж байгаа. Энэ нь өөрөө маш их өндөр зардал, эрсдэлтэй болж буй хэрэг. Нөгөө талаас валютын ханшийн тогтворгүй байдлаас болж ААН-үүд ам.долларын зээл авах сонирхолгүй болж эхэлж байна.
  • Валютыг Монгол Улсдаа авч ирэх өр болон бусад хэлбэрийн санхүүжилтийг босгоход дээрх шалтгаанаас болж банкуудын сонирхол буурч байна.
  • Гадаад худалдааны том давуу тал нь тоног төхөөрөмжийн асуудал.
  • Өнөөдөр авч байгаа бүх тоног төхөөрөмжүүдээ зээлээр авах боломж бидэнд бий

Монгол Улсын Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат

 
гэрэл зургийг MPA.mn
  • Гадаад валютын нөөц манай улсад бүрэн бий. Тиймээс зөв зохистой удирдахад анхаарлаа хандуулах ёстой.
  • Хөгжлийн банкны хувьд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдчихсан. Хөтөлбөрийн хүрээнд хоёр жилийн хугацаанд тавьсан тодорхой шалгууруудыг бүрэн хангасан. Одоо Засгийн газрын зүгээс уг хөтөлбөрөөс үе шаттай гарах шаардлага байна. Ингэснээр томоохон төслүүд рүүгээ санхүүжилт татах боломж нээгдэнэ.
  • Цаашид том төслүүдээ амжилттай явуулж, бага хүүтэй зээл олгоё гэвэл Засгийн газраас том төслүүддээ зориулсан хүүний зөрүүнүүдийг төсөв дээрээ тавьж, нэгдсэн бодлогоор шийдэх хэрэгтэй байх. Ингэснээр экспортыг нэмэгдүүлж, өрийн хямралаас гарах боломж олгоно.