Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр бартаат замын уралдааны дэлхийн аваргын тэмцээнд оролцож байна

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Малайз улсад зохиогдож буй offroad буюу нэн хүнд бартаат замын уралдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна. 

Уг тэмцээнд дэлхийн 45 орноос баг, тамирчид оролцож байгаа аж. 

Түүнийг энэ оны тавдугаар сарын 17-нд Төрийн ордонд амиа алдсан УИХ, Засгийн газрын гишүүн асан Г.Батхүүгийн үхэлд холбогдуулан шалгагдаж байгаа гэх мэдээлэл сошиал орчинд тараад буй. Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байх хугацаандаа буюу 2016-2017 оны хооронд сонгон шалгаруулалтгүйгээр тушаал гарган 20 аж ахуйн нэгжид тус бүр 200 сая төгрөгийн, хүүгүй зээл олгосон хэрэгт холбогдсон гэх мэдээлэл ч байгаа юм. 

Гэвч тэрбээр өнөөг хүртэл дээрх хэргүүдийн талаар ямар нэгэн тайлбар өгөөгүй билээ. 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын оролцож буй бартаат замын уралдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний фото зургуудаас танилцуулж байна.