Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Наполеоны гутлыг өнөөдөр дуудлага худалдаагаар зарна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Парис хотод зохион байгуулагдах дуудлага худалдаагаар Наполеон Бонапартын хос гутал 80,000 еврогийн үнэ хүрнэ гэсэн тооцоотой байна.

Морь унахад өмсдөг түрийтэй савхин гутлыг Наполеон дайнд ялагдаж, Атлантын далайн Ариун Елений аралд цөлөгдөхдөө өмсөж байсан гэнэ.

40 размерын уг гутлыг Наполеон өөрөө Парисын Монмартр дүүргийн гуталчин Жакт захиалж хийлгэж байжээ.

Наполеоны шадар бараа бологч Бертранд гутлыг 1821 онд эзнийг нь нас барсны дараа авч хадгалсан байна. Сүүлд уран барималч Карло Марокетти Наполеоны морьт хөшөөг урлахдаа энэхүү гутлыг загвар болгон ашиглаж байжээ.

Дараа нь Марокеттигийн хүү 20 дугаар зууны эхээр гутлыг Францын сенатор Пол Ле Рузд өгсөн нь өнөөдрийг хүртэл тэдний гэр бүлд хадгалагдаж ирсэн байна.

Эх сурвалж: Reuters