Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Анар: Үндэсний төгрөгийн картаар гадаадын тусгайлсан байршилд очиж үйлчилгээ авах боломжтой

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Монголбанкны хэвлэлийн хурлын үеэр Монголбанкны төлбөр тоо­цооны газрын захирал Э.Анар чиптэй төгрөгийн картны талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр хэлэхдээ “Монгол Улсын хэмжээнд төлбөрийн ₮ карт буюу дотоодын картыг бүрэн NFC технологид шилжүүлэх ажлыг Монголбанк сүүлийн нэг жилийн хугацаанд хийж ирсэн.

Анхны чиптэй ₮ картыг ирэх оны хоёрдугаар улирлын сүүл гэхэд гаргахаар төлөвлөн, ажиллаж байна. Түүнчлэн шинэ карт NFC технологи буюу зайнаас унших чиптэй гарна. Ингэснээр финтек компаниудын төлбөр тооцоо хийх босгыг бий болгож буй хэрэг.

Мэдээж нууцлал, аюулгүй байдлыг дэлхийн стандартад нийцүүлсэн.

Монгол Улс дахь 3.6 сая ширхэг картны 75 хувь нь төгрөгийн карт байна. Үндэсний төгрөгийн картаар гадаадын limited location буюу тусгайлсан байршилд очиж үйлчилгээ авах боломж олгож байгаа юм” гэв.