Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Британид амиа алдсан Вьетнамын иргэдийн шарил Ханойд иржээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Аравдугаар сард Бельги улсаас Британийн Эссекс мужид ирсэн хөргүүртэй ачаанаас Вьетнам улсын 39 иргэний цогцос илэрч, дэлхий нийтийн анхаарлыг татаж байв.

Тэдгээр хохирогчид нь ажил хөдөлмөр эрхлэх зорилготой хууль бус аргаар Британид ирэгсэд байсныг цагдаа нар сүүлд тогтоосон юм.

Эхний 16 хохирогчийн шарил Вьетнамын нийслэл Ханой хотын олон улсын нисэх буудалд өчигдөр өглөө газарджээ.

Ирсэн шарилуудыг Вьетнамын төв бүсийн гурван муж дахь ар гэр рүү нь илгээсэн байна.

Хоёр дахь ээлжийн шарилуудыг удахгүй Ханойд ирүүлэхээр Вьетнам, Британийн талууд шуурхай ажиллаж байгааг албаныхан мэдээлжээ.

Шарилуудыг тээвэрлэн ирүүлэх зардлыг Вьетнамын засгийн газар урьдчилан гаргаж байгааг тус улсын гадаад хэргийн дэд сайд Буй Тан Сон мэдэгдсэн байна.

Хохирогчдын ар гэрийнхэн тус тусын зардлыг дараа нь засгийн газартаа буцааж төлөх ажээ. Ихэнх хохирогчийн ар гэрийнхэн шарилыг бүтнээр нь хүлээж авах хүсэлт гаргасан бол цөөн хэсэг нь чандарлуулж авахаар болсон байна.

Британиас нэг шарил тээвэрлэж ирүүлэх зардал $2,854 орчим зардалтай болж байгаа бол чандарлаж ирүүлэх зардал $1,771 болжээ.

 

Эх сурвалж: Xinhuanet