Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Дубай хотын цагдаагийн газар Теслагийн Cybertruck-ийг албандаа ашиглахаар болжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хотуудаас хамгийн супер авто баазтай цагдаагийн алба Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Дубай хотод байдаг.

Газрын тосоор баян энэ орны нийслэл хотын цагдаа нар Bugatti Veyron, Lamborghini Aventador, Ferrari FF зэрэг хурд хүчний гайхамшиг болсон төмөр хүлгүүдээр гангардаг юм.

Саяхан тэд Mercedes-AMG GT 63 S загварын автомашинтай болсон байна.

Тэгвэл өчигдөр Дубай хотын цагдаагийн газар нээлтээ хийгээд долоо хоноогүй байгаа Теслагийн Cybertruck-ийг худалдан авч, албан ажилдаа ашиглахаар болсныг твиттер хуудсандаа зарлажээ.

Дубайн цагдаагийн газрын дарга, хошууч генерал Абдуллах Халифа Аль Марри шинэ төмөр хүлгийг тус хотын жуулчид олноор цуглардаг газруудад ашиглахаар төлөвлөснийг орон нутгийн хэвлэлд ярьсан байна.

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт нээлтээ хийсэн Cybertruck сүүлийн байдлаар 250,000 гаруй захиалга хүлээж авсныг Тесла компани мэдээлжээ.

Cybertruck-ийг 2020 оны сүүлээр үйлдвэрлэж эхлэх төлөвтэй байна.

 

Эх сурвалж: CNET