Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Твиттерийн босс 2020 онд Африк тив рүү нүүнэ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Сошиал сүлжээний Твиттер болон мобайл төлбөр тооцооны Square компаниудын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жэк Дорси ирэх жил Африк тивд хэсэг хугацаагаар амьдрах бодолтой байгаагаа өчигдөр мэдээлжээ.

Тэрээр Африкийн орнуудад хийсэн бизнес аялалаа өчигдөр Этиопт өндөрлөсөн байна. “Энэ тивийг орхин явах болсондоо гунигтай байна. Африк бол ирээдүйг тодорхойлох газар! (ялангуяа биткоины хувьд). Хаана гэдгээ шийдээгүй байгаа ч 2020 онд би энд 3-6 сар амьдрах бодолтой байна” гэж Дорси твиттер хуудсандаа бичжээ.

43 настай Дорси өнгөрсөн өдрүүдэд Этиоп, Гана, Нигери, Өмнөд Африкт зочилж, нутгийн бизнесмэнүүдтэй уулзалт хийсэн байна.

Тэрээр дэлхийгээр аялж, сонин хачин зүйл хийдгээрээ алдартай. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тэр Мьянмарт очихдоо 10 хоног гадаад ертөнцөөс тасран бясалгал хийж, төрсөн өдрөө тэмдэглэж байжээ.

Африк тив нь дэд бүтцийн хөгжил муутай тул технологийн томоохон компаниудын сонирхлыг төдийлөн татдаггүй байв. Гэхдээ энэ хандлага өөрчлөгдөж байгааг Дорсигийн аялал харуулж байна. Саяхан Хятадын Алибаба группын үүсгэн байгуулагч Жэк Ма мөн Этиоп улсад зочилж, онлайн худалдааны шинэ платформ байгуулах гэрээнд гарын үсэг зурсан юм.

 

Эх сурвалж: Tech Insider