2020/05/29
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,806.96₮
B30
УЛААНБААТАР
|
B30
УЛААНБААТАР
12°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
09:00
S40
10:00
S40
11:00
S40
12:00
S40
13:00
S40
14:00
S40
15:00
S40
16:00
S40
17:00
S40
18:00
S40
19:00
S40
20:00
S40
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/28 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

32 дахь удаагийн "Гоёл" наадам энэ сарын 30-нд болно

А.Намуун, iKon.mn
2019 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

32 дахь удаагийн "Гоёл 2020" наадам энэ сарын 26-наас Загварын 7 хоногоор эхэлжээ.

"Гоёл 2020" наадам 2019 оны 11 дүгээр сарын 30-ны 19:00 цагт Соёлын төв өргөөд/СТӨ/ болох аж.

Энэ талаар Монголын дизайнеруудын холбооны хувцас дизайны салбарын тэргүүн, "Шилмэл загвар" компанийн ерөнхий захирал Ч.Оюунцэцэг ""Mongolian fashion week" Blue sky towert өнөөдөр болж өндөрлөнө. Загварын долоо хоногт 80 орчим загвар өмсөгч оролцож байгаа үүнээс 70 загвар өмсөгч шалгарч Гала буюу "Гоёл 2020" наадамд оролцох юм.

Энэ жилийн "Гоёл" наадамд шинэ залуу дизайнер, брэндүүд оролцож буйгаараа онцлогтой. Тухайлбал, G fashion, Хөөндий зэрэг шинэ брэндүүд бүтээгдэхүүнээ танилцуулна.

Мөн Япон, Бельги улсын дизайнерууд болон "Гоёл" наадмын Гран при шагналтнууд шүүгчээр ажиллах юм.

Шагналыг уламжлал ёсоор Монголын дизайнеруудын холбооны удирдлагууд гардуулна" хэмээн онцоллоо.

"Гоёл" наадмын тасалбар 30,000 төгрөгийн үнэтэй бөгөөд СТӨ-ийн кассаар худалдаалагдаж байгаа аж.

Жил жилийн "Гоёл" наадмаас загварын ертөнцийн шилдэг тодордог. Өнгөрсөн жил топ моделиор загвар өмсөгч Н.Сарнай шалгарч байсан билээ.




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x