Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Дашдондог: The Hu хамтлаг рок урсгалд цоо шинэ амьсгал оруулсан

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Монгол Улсын Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардсан The Hu хамтлагийн ерөнхий продюсер Б.Дашдондогийн сэтгэгдлийг хуваалцлаа.

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/810924469361045/

Тэрбээр “Маш хүндэтгэлтэй арга хэмжээ боллоо. Залуучуудад маань маш том итгэл найдвар, ташуур өглөө. Ийм хүндэтгэлтэй арга хэмжээ болдог гэж би сайн ойлгоогүй байсанн. Энэ хүндэтгэл намайг шоконд оруулчихлаа. Хамтлагийн залуус маань яг одоо АНУ-д аялан тоглолттой байна. Залуусдаа болон хамтран зүтгэсэн найзууддаа баяр хүргэе. Та бүхний маань бүгдийн шагнал шүү. 
Дөнгөж саяхан шагнал гардахынаа өмнөхөн хамтлагийн залуустайгаа утсаар холбогдоход тайз руу гарч байна гэж байсан. Залуучуудын маань сэтгэгдэл өндөр байгаа. Мөдхөн залуустайгаа холбоо бариад хамт баярлана. 

Гадны орнуудад байгаа Монголчуудыг жаахан шоовдорлодог байсан бол одоо өөрөөр хардаг болсон гэсэн. Гаднынханд Монгол хүн гэдгээ хэлэхээр Hu хамтлагийг мэдэх үү гэж асуудаг болсон гэдэг. Монголчуудын түүх соёлыг гадныхан сайн мэддэггүй. Үүнийг түгээн дэлгэрүүлэхэд The Hu хамтлаг маань үүрэг хүлээж байгаа. 

The Hu бол Монголын нэрийг дэлхийд гаргаж байгаа хамгийн анхны рок хамтлаг. Английн нэрт судлаачийн хэлснээр дэлхийн рок урсгал хөгжлийнхөө дээд түвшинд очоод бараг унтрах тийшээ хандаж байхад The Hu хамтлаг дахин амьсгалуулж аварч чадсан гэж хэлсэн. Тэгэхээр The Hu хамтлаг рок урсгалд цоо шинэ амьсгал оруулж өгсөн гэж хэлэх нь зүйтэй байх" хэмээлээ.