Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Илон Маск Фордын урилгыг хүлээн авч, автомашинуудаа өрсөлдүүлэхээр болжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Тесла компани өөрийн анхны цахилгаан хөдөлгүүрт пикап загварын автомашин болох Cybertruck-ийг танилцуулсан билээ.

Танилцуулгын үеэр Теслагийн гүйцэтгэх захирал Илон Маск өөрийн шинэ бүтээгдэхүүнийг Форд компанийн F-150 пикаптай өрсөлдүүлж, хүч чадлаар илүү болохыг нь харуулсан юм.

Гэхдээ энэ туршилтыг нь олон мэргэжилтэн шүүмжилж байв. Тухайлбал дөрвөн дугуй нь хөтлөгчтэй Cybertruck-ийг арын хоёр дугуй хөтлөгчтэй F-150 загвартай өрсөлдүүлсэн нь шударга бус гэж үзэж байгаа.

Үүнээс гадна туршилтад ашигласан F-150 нь STX буюу бага үзүүлэлттэй, хөнгөн жинтэй хувилбар байсан гэж шүүмжилж байна.

Өчигдөр Форд компанийн туршилт, судалгааны лабораторийн захирал Санни Мадра ижил тэгш нөхцөлд шударга өрсөлдөөн явуулж, аль компанийн автомашин илүү хүч чадалтай болохыг туршиж харуулах хүсэлтээ твиттер сүлжээгээр Илон Маск руу илгээсэн юм.

Тэгвэл удалгүй Маск хариу өгч, урилгыг хүлээн авснаа мэдэгджээ.

Тэрээр энэхүү туршилтыг ирэх долоо хоногт гүйцэтгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Ийнхүү Америкийн домогт авто үйлдвэрлэгч болон автын салбарт өндөр технологиор хувьсгал хийж буй гэгддэг хоёр тоглогчийн “ирүүл тулаан”-ыг бид удахгүй үзэхээр болж байна.

 

Эх сурвалж: The Verge