Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Нэрт хөгжмийн зохиолч Б.Шарав агсны "Алтан пянз"-ыг Төрийн түүхийн музейд хадгалуулахаар боллоо

Г.Мөрөн, iKon.mn
2019 оны 11 сарын 25
iKon.MN

Хөгжмийн зохиолч, "Чингис хаан" одонт, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Шарав агсны "Алтан пянз"-ыг Төрийн түүхийн музейд хадгалуулахаар хүлээлгэн өгөх ёслол өнөөдөр боллоо.

 
Гэрэл зургийг mpa.mn

Ёслолын ажиллагааны үеэр нэрт хөгжмийн зохиолчийн гэргий Д.Ганчимэг “Ханийн минь таван шилдэг бүтээл багтсан пянзыг Төрийн түүхийн музейд хадгалуулах болсондоо талархаж байна. Энэ баярт өдрийг тэнгэрээс хараад баярлаж суугаа байх. Алтан пянзыг бэлгэдлийн зориулалтаар есөн ширхгийг хэвлүүлж авчирсан. Төрийн түүхийн музейд хадгалагдах энэхүү пянз бол ханийн минь гарын үсэгтэй “3” дугаарын пянз юм. Мөн тоглуулах зориулалтын "Хоёрдугаар симфони" хэмээх 300 ширхэг хос пянз бий” гэлээ.

"Алтан пянз"-д Б.Шарав агсны

  • Хоёрдугаар симфони-1987 он
  • Монгол орон бадартугай-2011 он
  • Зуурдын орон-1998 он
  • Трио-1980 он болон түүний хамгийн сүүлийн бүтээл болох 2018 онд туурвисан Эхийн сэтгэл шиг хэмээх таван бүтээл багтжээ. 
ФОТО:

Гэрэл зургийг Mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг