Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Долоон жилийн өмнө хүний амь насыг онц хэрцгий аргаар хөнөөсөн этгээдийг илрүүлжээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Эрүүгийн цагдаагийн албаны хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 2012 онд хүний амь насыг онц хэрцгий аргаар хөнөөгөөд, унаж явсан автомашиныг нь дээрэмдэж авч явсан хэргийг илрүүлжээ.

Тодруулбал, 2012 оны хоёрдугаар сарын 14-15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт иргэн М-г онц хэрцгий аргаар амь насыг нь хөнөөж, унаж явсан тээврийн хэрэгслийг нь дээрэмдсэн хэрэг үйлдэгдсэн байдаг. Дээрх хэргийг өдгөө 32 настай Б гэгч нь үйлдсэн болохыг тогтоосон бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Дээрх этгээд нь дээрмийн гэмт хэргээр хоёр удаа ял шийтгүүлж, шоронгоос оргож байжээ.