Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Автобус буудал руу орж зогсоогүй байхад тээврийн хэрэгслийн өөдөөс гүйхгүй байхыг анхааруулав

ikon.mn
2019 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

2019 оны 11 дүгээр сарын 18-21-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1,279 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 945-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 16 хүн гэмтэж бэртсэний 5 нь хүүхэд байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 10 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 7.9 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 7.8 хувиар, гэмтсэн хүүхдийн тоо 2.5 дахин өссөн бол гэмтсэн хүний тоо 36 хувиар, ноцтой зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон тохиолдол гараагүй.

Нийтийн тээврээр зорчигч иргэд автобус буудал руу бүрэн орж зогссоны дараа бууж, суух, автобус буудал руу орж зогсоогүй байхад тээврийн хэрэгслийн өөдөөс гүйхгүй байхыг анхааруулж байна.

 

 

Эх сурвалж: ТЦА