Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Тесла компани анхны цахилгаан хөдөлгүүртэй пикап болох Cybertruck-ийг танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Тесла компани дөнгөж сая өөрийн анхны бүрэн цахилгаан хөдөлгүүртэй пикап загвар болох Cybertruck-ийг Лос Анжелес хотноо танилцууллаа.

Шинэ пикап автомашин нь бүрэн цэнэгээр 400, 480, 800 километр зам туулах чадалтай гурван хувилбараар худалдаанд гарах юм байна.

Доод үнэ нь $39,900-аас эхлэх ажээ. Cybertruck-ийг 2021 оны сүүлээс эхлэн угсрах бөгөөд урьдчилсан захиалга нь tesla.com/cybertruck хуудсаар өнөөдрөөс нээгдэж байгаа гэнэ.

 

Танилцуулгын үеэр Тесла компанийн ахлах дизайнер Франц вон Хольцхаузен лантуугаар хаалгыг нь хэд хэдэн удаа цохиж чанарыг нь харуулсан бөгөөд бууны сум нэвтрэхгүй бат бэх хийцтэй гэдгийг нь онцолжээ.

Хүч чадлын хувьд Ford F150 загвартай дүйцэх бол хурдаар Porsche 911 загвартай өрсөлдөнө гэдгийг Илон Маск батлан ярьсан юм.

Гэвч цонхны шил нь Хольцхаузены шидсэн металл бөмбөлгийн цохилтыг тэсвэрлэж чадалгүй хагарсан байна. Илон Маск энэ дутагдлаа засна гэж тайзан дээрээс амлажээ.

Тесла компани пикап төрлийн автомашин бүтээх тухай бүр 2013 оноос эхлэн Илон Маск ярьж байсан нь ийнхүү биелэлээ олж байна.

 

 

Эх сурвалж: The Verge