Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Лхагвасүрэн: Саарал жагсаалтаас гарахын тулд дөрвөн асуудлаар зургаан ажил хийгдэхээр байгаа

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Б.Лхагвасүрэнг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо. Түүнээс цөөн хэдэн зүйл тодрууллаа.

- Дөнгөж сая та Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдлоо. Таны хийхийг зорьж байгаа ажил юу вэ?

- Монголбанкны ажил ойлгомжтой байгаа. Өнөөдөр тулгараад байгаа бэрхшээлүүдийн нэг номерт ФАТФ-ын Саарал жагсаалтын асуудал байна. Хоёрдугаарт ОУВС-тай хэрэгжүүлж байгаа хөтөлбөр байна. Эдийн засаг сэргэж тогтворжиж байгаа. Энэ тогтвортой байдлыг хангахын тулд мөнгөний бодлого маш чухал.

Дараагийн долоо хоногт УИХ-аар Мөнгөний бодлогыг эцэслэн батлуулах гэж байна.

- ФАТФ-ын Саарал жагсаалтад орсонтой холбогдуулан өмнөх ерөнхийлөгч Н.Баяртсайханд хариуцлага тооцлоо. Гэвч энэ зөвхөн Монголбанкны хариуцах ажил биш. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

- Монгол Улс Олон улсын мөнгө угаах терроризмтой тэмцэх газрын хяналтад орсон. Хяналт гэдгийг Саарал жагсаалт гэж ойлгож байгаа. Монгол Улс багаараа ажиллаж байж үүнээс гарна. Бид 2020 оны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлд аль болох хурдан хугацаанд Саарал жагсаалтаас гарах зорилт дэвшүүлээд ажиллаж байна. Саарал жагсаалтаас гарахын тулд дөрвөн асуудлаар зургаан ажил хийгдэхээр байгаа. Үүн дээр ажлын хэсэг ажиллаж байгаа.

-Зээлийн хүүг бууруулах чиглэлд юу хийх вэ?

- Өнөөдөр зээлийн хүү 16.9 хувьтай байгаа.

Сүүлийн 20 жилийн хамгийн доод түвшиндээ байна. Сүүлийн гурван жилд дөрвөн нэгж хувиар буурсан. Гэвч үүнээс доош буулгах зайлшгүй шаардлага бий. Зээлийн хүүд хязгаар тавиад шууд буулгаж болохгүй.

Мөнгөний бодлогын зүгээс ямар бодлогоор дэмжих вэ гэдэг асуудал байна.

Хоёрдугаарт, банк санхүүгийн секторт шинэ техник технологи оруулж ирж, зардал буурах боломжтой. Энэ болгон дээр Монголбанк стратеги боловсруулаад ажиллаж байна.