Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Mercedes Maybach GLS тансаг зэрэглэлийн SUV ангиллын автомашин танилцуулагдлаа

Б.Дөлгөөн
2019 оны 11 сарын 22
iKon.MN
00:00 00:00
Mercedes Maybach GLS тансаг зэрэглэлийн SUV ангиллын автомашин танилцуулагдлаа
Sara, ikon.mn - text to speech

Өчигдөр Гуанжоу авто үзэсгэлэнгийн үеэр Мерседес компани тансаг зэрэглэлийн, SUV ангиллын Mercedes Maybach GLS автомашиныг танилцууллаа.

Mercedes Benz GLS загвар дээр суурилж бүтээгдсэн тус автомашин нь 4.0 литрийн V8 хос турбо хөдөлгүүртэй, 550 морины хүчтэй, 100 км/ц хурдыг ~4.8 секундэд авдаг. Хойд талын зорчигчийн суудал нь 2 болон 3 хүний суудлын сонголттой байх бөгөөд 2 хүний суудалтай хувилбар нь бүхэлдээ ор болдог, массаж хийдэг суудалтай, автомашинд суух үед гарч ирдэг өргөн, урт хэмжээтэй гишгүүр, оргилуун дарс, хундага, хөргөгч, инфотайнмент систем зэргээр тоноглогдсон байна.

Үнийн мэдээлэл хараахан тодорхой болоогүй байгаа хэдий ч зарим автомашин сонирхогчдын таамаглаж буйгаар ~200,000 ам.доллараас эхлэх үнэтэй байх тус автомашин нь ирэх оны хоёрдугаар улирлаас АНУ-ын зах зээлд нийлүүлэгдэнэ гэнэ.

Эх сурвалж: Motor News