Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Лхагвасүрэнг Монголбанкны ерөнхийлөгчөөр, Д.Баярсайханыг СЗХ-ны даргаар томилохыг дэмжжээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг
www.mpa.mn

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж Монголбанкны ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны даргын томилгоог хэлэлцсэн байна.

Бүлгээс Монголбанкны ерөнхийлөгчөөр тус банкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг, СЗХ-ны даргаар одоогийн дэд дарга Д.Баярсайханыг томилохыг дэмжжээ

Дээрх томилгоонуудыг маргааш холбогдох байнгын хороод, чуулганаар хэлэлцэх юм байна. 

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нарыг өөрсдийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.