Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Нярайн шар болон сахар хэмжигч зэрэг иж бүрэн төхөөрөмж бүхий хүүхдийн эмнэлэг Биокомбинатад ашиглалтад орлоо

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12-р хороо буюу Биокомбинатад 50 ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад орж, өнөөдөр нээлтээ хийлээ.

Эмнэлгийг БНХАУ-ын Энхтайван, хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар хоёр сарын хугацаанд барьсан бөгөөд нийт өртөг нь 500 мянган ам.доллар аж.

Нээлтийн ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон БНХАУ-ын Энхтайван, хөгжлийн сангийн төлөөлөгчид оролцсон юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Хорооны түвшинд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор тохижуулсан эмнэлэг ховор. Хан-Уул дүүргийн 12-р хорооны иргэд өнөөдрөөс эхлэн өндөр түвшний эмнэлгийн үйлчилгээг хорооноосоо авах боломжтой боллоо” хэмээн нээлтийн ажиллагааны үеэр онцлон тэмдэглэж байв.

Энэхүү эмнэлэг нь БНХАУ-ын Энхтайван, хөгжлийн сан болон "Хангарди-Улаанбаатар" клубийн хамтын ажиллагааны хүрээнд баригдаж буй дөрөв дэх эмнэлэг бөгөөд өмнө нь 

  • Чингэлтэй дүүргийн Хайлаастын эцэст Хүүхдийн амбулатори
  • Налайх дүүрэгт 50 ортой хүүхдийн эмнэлэг
  • Баянзүрх дүүрэгт хүүхдийн эмнэлэг зэргийг барьж байгуулан, орчин үеийн техник, төхөөрөмжөөр иж бүрэн тоноглож өгчээ.

"Монголд өндөр ач холбогдол өгч, нийт төсвийнхөө 10 хувийг төлөвлөдөг"

 
Гэрэл зургийг mpa.mn

Уг сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга Шиү Жянь Гуо хэлэхдээ “Шинээр байгуулсан хүүхдийн эмнэлэг нь ойр орчимд амьдарч буй хүүхдүүд ашиг тусаа өгөх байх гэж найдаж байна. Манай сан бол сайн үйлсийн төлөөх төрийн бус байгууллага. Хэдийгээр сангийн хөрөнгө хязгаартай байдаг ч Монголд өндөр ач холбогдол өгч, нийт төсвийнхөө 10 хувийг төлөвлөдөг. Цаашид ч гэсэн төсвөө нэмэгдүүлэхийг хичээх болно” гэлээ.

Эмнэлгийн үйлчилгээ болон хүчин чадлын талаар Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Д.Мажигсүрэн "Эмнэлгийг бүхэлд нь орчин үеийн техник төхөөрөмжөөр тохижуулан хүлээлгэн өгсөнд талархаж байна. Эдгээр нь нийтдээ 150 мянган ам.долларын үнэ бүхий төхөөрөмж юм.

Тухайлбал, иж бүрэн  тоноглосон сэхээн амьдруулах тасаг, нярайн инкубатор, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, хяналтын дэлгэц, хэвлийн эхо, шүдний иж бүрэн кабинет, утлагын аппарат, цусан дахь сахар хэмжигч, нярайн дулаацуулагч болон нярайн шарыг хэмжих багаж, ариутгалын багаж зэрэг эмнэлгийн хэрэгцээний бүх тоног төхөөрөмж бий" хэмээв.

ФОТО:

Гэрэл зургийг Mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг