Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ өвлийн цаг агаарын урьдчилсан төлөв

Г.Номин, iKon.mn
2019 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Энэ өвлийн цаг агаарын урьдчилсан төлөвийг ЦУОШГ-ын цаг уурч Х.Ахмет-Алигаас тодрууллаа.

- Өвлийн гурван сарын цаг агаарын урьдчилсан төлөв, температур болон хур тунадас хэр их хэмжээтэй байх талаар мэдээлэл өгөөч?

- Урьдчилсан мэдээгээр арванхоёрдугаар сард нутгийн зүүн болон говийн аймгийн нутгууд олон жилийн дунджаас 1-2 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байхаар байна. Хур тунадасны хувьд нийт нутгаар олон жилийн дундажтай ойролцоо байх төлөвтэй байгаа.

Нэгдүгээр сард агаарын температур олон жилийн дунджийн орчим, хур тунадас нутгийн баруун өмнө хэсэг буюу Алтайн өвөр талаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байхаар байна.

Хоёрдугаар сард мөн адил нутгийн зүүн хэсэг дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим температуртай, хур тунадас мөн дундаж байна.

- Энэ жил Сибирь олон жилийн дунджаас илүү хүйтэрч, манай оронд Сибирийн хүйтэн урсгалын нөлөөгөөр хүйтэн өвөл болно гэх мэдээлэл гараад байгаа. Энэ талаар тодруулж мэдээлэл өгөөч?

- Монгол орны агаарын урсгал баруун, баруун хойноос чиглэлтэй байдаг. Туйлын агаарыг Монгол Улсын нутаг дэвсгэр рүү оруулах гол хүчин зүйл болдог Уралын нурууны нөлөө энэ сарын сүүл болон арванхоёрдугаар сардаа сулхан байх төлөвтэй байна. Нэгдүгээр сараас Сибирийн их даралтын орон эрчимжих хэдий ч ихэнх нутгаар нутгаар олон жилийн дунджийн орчим температуртай байх төлөв гарсан.

Монгол орны жилийн дундаж температур 0.2°С, өвлийн улирлын дундаж температур -10°…-30°С. Үнэмлэхүй бага температур -28°С-аас -54°С хүрч хүйтэрдэг байна.