Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Улаанбаатар - Бээжин чиглэлийн агаарын хөлөг буцаж нисэхээр зорчигчдоо бүртгэж байна"

А.Намуун, iKon.mn
2019 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар - Бээжин чиглэлийн ОМ223 дугаарт аяллын нислэг өнөөдөр ослын буулт хийсэн талаар мэдээлэл гараад байгаа юм. 

Энэ талаар МИАТ компаниас тодруулахад "2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн Улаанбаатар - Бээжин чиглэлийн ОМ223 дугаарт аяллын нислэг “Чингис Хаан” олон улсын нисэх буудлаас 08:01 цагт хөөрсний дараа агаарын хөлөгт техникийн үзлэг газарт хийх шаардлага гарсан. 

Иймд тус нисэх буудалд 08:42 цагт эргэж хэвийн газардсан. Улаанбаатар - Бээжин чиглэлийн нислэг ослын буулт хийгээгүй. Энэ бол ослын буулт огт биш.

Одоогоор /13:30 цагийн байдлаар/ тус "Боинг 767" агаарын хөлөгт техникийн үзлэг хийсэн тул Улаанбаатараас Бээжингийн чиглэлд яг одоо хөөрөхөөр зорчигчдоо бүртгэж байна" гэлээ.