2019/12/09
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,721.72₮
B30
УЛААНБААТАР
-9°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-21°
12:00
S26
-10°
13:00
S26
-7°
14:00
S26
-6°
15:00
S26
-6°
16:00
S26
-8°
17:00
S26
-10°
18:00
S26
-10°
19:00
S26
-11°
20:00
S29
-12°
21:00
S29
-12°
22:00
S29
-13°
23:00
S29
-13°

Дуучин СТА О.Болдбаатар: Амархүүдээ итгэж байна

ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
2019 оны 11 сарын 22
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ

Та бүхэндээ энэ өдрийн мэнд дэвшүүлж дахин сэтгэгдлээ бичиж байгаад уучлаарай. Өнгөрөгч пүрэв гаригийн “Монгол коммент” нэвтрүүлгээр:

Хар тамхины хэргээр ял сонссон 60 хүнд тэнсэн харгалзах ял өгчээ. /Тэнсэн харгалзах гэдэг нь бас ял юм/. Тэднээс 26-нь дахин хэрэглэсэн нь тогтоогдлоо гэж ярив. Энэ 60 хүн маань олны танил биш ердийн иргэд байж шүүдээ. Төр засаг хууль шүүхийнхэн, хууль маань иргэдээ ялгаварлахгүй адил тэгш үйлчилдэгийн маш том, тодоос тод жишээ боллоо.

Тэдэнд алдаагаа ухамсарлаж, аав ээжийнхээ сэтгэлийг амрааж алаг үрс, амраг ханьтайгаа жаргалтай сайхан амьдрах, хүсэл мөрөөдлийг нь биелүүлэх боломж, их итгэл хүлээлгэсэнд та нартаа баярлалаа. 60 хүнээс 34 нь тэдний итгэлийг дааж аз жаргалтай амьдралын төлөө тэмцэж явна. Юутай сайхан баяртай мэдээ вэ? Тэдэнд итгэл үзүүлэхгүй шоронд нь суулгасан бол үлдсэн 24 нь дахин хэрэглэхгүй хүмүүжээд гарах байсан гэх хүн гарах байх л даа. Харин шоронгоос гарахдаа хэд нь илүү муу муухайг сурч, хэд нь дахин хэрэглэж архаг болсныг шалгаа болов уу?

Шорон гэж хүсээд байх тийм сайхан газар биш шүү!!!

Б.Амархүү олны танил болсон нь түүний ял биш юм бол яг л тэдэнтэй адилхан жирийн л нэг хүн. Тэр итгэл даасан 34 шиг алдаагаа ухамсарлаж та биднийхээ дунд эрүүл орчинд авъяас юугаан хөгжүүлж аав, ээж, амраг хань, алаг үртэйгээ жаргалтай сайхан амьдарч чадах сэтгэлийн тэнхээтэй бидний цөөхөн Монголчуудын нэг хэлтэрхий. Тэр биднийг баясгаж чадна. Тэр биднийг баярлуулж чадна. Тэр бидний итгэлийг алдахгүй. Өгөөмөр уужуу сайхан сэтгэлтэй Монгол хүн бүр итгэж байна. Харин тэрээр зовлонг нь биеэрээ мэдэрсэн учраас дуу хоолойгоо хар тамхи гэгчийн эсрэг чиглүүлэн ажиллана.

Ер нь бодоод байхад Монголын хүн амаас 50 дахин илүү олон хүн амтай (Оросын хүн ам 150 сая) Оросын ард түмний хамгийн том, хамгийн нэр хүндтэй “Народный артист” уралдааны 3 бүсээс шалгарсан 160 мянган оролцогчоос бүгдийг нь ардаа орхиж шалгарч тэргүүн байрыг нь авч ирсэн Б.Амархүүдээ бид чинь нээрээ баяр хүргэл үү?!
Энэ тэмцээний түүхээс үзэхэд хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан улсуудыг хамруулсан уг тэмцээн 3-хан удаа зохиогдож гурвууланд нь эрэгтэй дуучид тэргүүлж байжээ. Нэвтрүүлгийн багийн зүгээс 3 дахь тэмцээнд эмэгтэй хүн түрүүлүүлэхээр зорьж байсан ч, Амархүүг Оросын ард түмэн хүчтэй дэмжиж тэр аргагүй түрүүллээ хэмээн уралдааны хөтлөгч хэлж байсныг бид сонссон. Энэ уралдаанд 19 сая хүн амтай Казакстан, 46 сая хүн амтай Украйн, 12 сая хүн амтай Беларусь, 6 сая хүн амтай Киркиз, 32 сая хүн амтай Узбекистан, 5 сая хүн амтай Литва улсын дуучид байсан гэж бодохоор энэ тэмцээний цар хүрээ хэр их том байсныг харуулж байна.

Монголчууд бид чинь найр наадамд түрүүлсэн морь, бөхөө дээдлэхийн дээдээр хүндлэн оройдоо залж мөргөн, шагнахын дээдээр шагнан баярлуулж, уухайлан урам өгдөг дэлхийд хосгүй өгөөмөр сэтгэлтэй ард түмэн билээ.

Спортоор бол Б.Амархүү төрийнхөө далбааг өндөрт мандуулчихаад ирсэн хүн шүү дээ. Төр засаг маань яаж урам өгсөн бэ? Юугаар шагнасан бэ? Одоо болтол юугаар ч шагнаж, түүнд урам хайрлаагүй байна шүү дээ. Монгол хүн бүрийн зүрх сэтгэлд гайхамшигтай олон дуугаа үлдээгээд тэнгэрт явсан эстрадын “Алтан үе”-ийнхэндээ ч бид урам өгөөгүй.

Гэтэл харин Оросын ард түмэн Монголчуудад, Монголын ард түмэнд, Монгол хүүд мэхийн ёслож “Народный артист” хэмээх эрхэм цолоо харамгүй өгч, Буриадын зон олон баяр хөөрөөр догдлон  эрхэм хүүдээ “Буриад Улсын Гавъяат Жүжигчин” цолоо баяртайгаар гардуулсан.
Дэлхийн хэмжээний од, нэрт дуучин Алла Борисовна Пугачёва түүнийг “Мой любимчик” гэж хайрлан дуудаж, хүндэтгэл үзүүлсэн. Түүнд Москва хотын төвд 3 өрөө байр бэлэглэж, Буриадын төр захиргаа, ард түмэн Улан үдэ хотод 2 өрөө байр бэлэглэсэн.
Ямар гайхамшигтай ард түмэн, ямар бахархмаар хүндлэл, өгөөмөр сэтгэл, хүний ариун их ёс жудаг вэ?

Түүний хайртай аав, ээж нь бурханаас заяасан ганцхан үрээ хайрлахын дээдээр хайрлан бахархаж, баярлахын дээдээр баярласан ч тэд нэг ч удаа монголын ард түмэндээ, төр засагтаа хүүг минь шагнасангүй гэж гомдоллож гоншигноогүй.Харин ч ер бусын эгэл даруухнаар Улаанбаатартаа л амьдарч ирсэн. Тэр ердийн нэг хаа сайгүй л байдаг СТА.
Тэр алдаа гаргасан. Түүндээ маш ихээр харамсаж, ухаарч байна. Тэр ард түмнээсээ уучлал гуйх гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Дахин алдахгүй гэдгээ амьдрал, уран бүтээлээрээ харуулъя гэж байна. Тэр залуустаа хэлэх үг байна гэж байна.
Түүний хэн хүнд заяадаггүй эрхэм ховор сайхан авъяас, Монголынхоо нэрийг сайн сайхнаар мандуулан нэрд гарч олны танил болсон нь өөрт нь гай болоогүй юм бол түүнд ард түмэн бид нэг удаа, зөвхөн нэг удаа боломж олгож уучлах ёстой.

Түүний Монголынхоо нэрийг муугаар биш сайнаар гаргасан гавъяа, түүний их авъяас хөдөлмөр зүтгэлийг нь хүндэтгэж цаашид ихийг хийж бүтээх урам зориг хүсэл мөрөөдөл рүүгээ дүүлэн нисэх далавчийг нь Монголчууд бид хугалмааргүй байна.

Миний мөхөс бие та бүхнээс хүсч, итгэж байна.

Цааш нь шейрлээд өгөөч!

Та бүхнийг хүндэтгэсэн Очир овогтой Болдбаатар

Монгол хүн бүр аз жаргалтай, амар тайван амьдрах болтугай.

Хайртай хүндтэй хүмүүстээ
Дүүлэн нисэх далавчийг,
Эргэн ирэх үндэсийг,
Хажууд тань үлдэх шалтгааныг өгч амьдар

/Далай лам/

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x