Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Энхтайван хөгжлийн сангийн тусламжаар баригдсан Хүүхдийн эмнэлэг нээлтээ хийнэ

А.Намуун, iKon.mn
2019 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Новотел” зочид буудалд 

09:00 цагт ЭМЯ, ХӨСҮТ-өөс “Нянгийн тэсвэржилтээс сэргийлье” салбар хоорондын зөвлөгөөн болно.

Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд 

10:00 цагт НОБГ, НМХГ-аас сайжруулсан шахмал түлшний хэрэглээний талаар мэдээлнэ.

Био комбинат

11:00 цагт БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн тусламжаар баригдсан Хүүхдийн эмнэлгийн нээлт болно.

Хууль зүйн байнгын хорооны “Г” танхимд

11:00 цагт Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны талаар мэдээлэл хийнэ.

ХААИС-ийн төв байранд 

11:00 цагт ХААИС-ийн профессорын багуудын үйл ажиллагаа болон судалгааны грант хүртсэн багш, судлаачдын бүтээлийг танилцуулах нээлттэй хаалганы өдөр болно.

Цэцэг төвийн замын эсрэг талд

12:00 цагт Үндэсний үйлдвэрлэгчдийн хамтарсан Монголын анхны "COOP store"нэрийн дэлгүүр нээлтээ хийнэ. Нээлтийн үеэр ХХААХҮЯ-ны ЖДҮХСан "Тэнгри монголиа" хоршоо хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт Төв аймгийн залуучуудын төлөөлөл УИХ-ын гишүүн  М.Энхболдыг АТГ-т шалгуулахаар өгч байгаа талаар мэдээлэл хийнэ

11:30 цагт Өвөлжит хүндэрч байгаатай холбоотой бэлчээр, малчдын өмнө тулгамдах бусад асуудлаар “Чинээлэг Малчин бойжуулах төв” ТББ, Малчдын холбоодтой хамтарч мэдээлэл хийнэ

12:00 цагт “Төр иргэдийнхээ дуу хоолойг сонсохгүй байна. Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж байна” сэдвээр иргэн С.Мишиг мэдээлэл хийнэ.

12:30 цагт МАХН-аас Цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

13:00 цагт БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл, Г.Хонгор нар Япон улсад айлчилсан тухай мэдээлэл хийнэ.

Хавдар Судлалын Үндэсний Төвд

12:00 цагт МУ-ын гавъяат эмч, АУ-ны доктор, профессор Н.Нямдаваагийн мэндэлсний 80 жилийн ойд зориулсан хөшөөнд цэцэг өргөх хүндэтгэлийн арга хэмжээ болно.

“Пума Империал” зочид буудалд 

14:00 цагт “Тавантолгой-Гашуун сухайтын нүүрс тээврийн нөхцөл байдал 2019” зөвлөлдөх уулзалт болно.

МУИС-ийн 1-р байрны Дугуй танхимд

14:00 цагт МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслолын үйл ажиллагаа болно. Энэ үеэр 300 орчим сая төгрөгийн тэтгэлгийг нийт 254 суралцагчид  гардуулна.

ГХЯ-ны “Мутрын түшээ” танхимд

16:00 цагт Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин, Ш/ухааны доктор Ц.Батбаярын "The Dynamic Decade: Mongolian Sovereignty And Foreign Policy Between East And West 1990-2000”", Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Үржинлхүндэвийн “Ойр Дайдын Оронтой Түншилсэн Түүхээс” номын нээлт болно.